=7=

558 53 1
                                    

Би: ямар байна?

Асахи: чамайг ийм гоё хоол хийдэг гэж бодсонгүй шүү

Би: би ч угаасаа хоолыг хашраадаг хүн л дээ. Тэр яахав чи надад дээр тусласан болохоор л би чамд хоол хийж өгсөн шүү

Асахи: найзууд нэгэндээ хоол хийж өгөхөд ийм зүйл хэлэх хэрэгтэй гэж үү? Чамайг ингэж хэлсэн чинь бүр эвгүй санагдчихлаа

Би: яагаад эвгүй санагдана гэж? Тэгээд ч эрэгтэй хүн эмэгтэй хүний гэрт хамаагүй орж ирж болохгүй биз дээ?

Асахи: чи эмэгтэй биш шүү дээ

Би: -_-

Асахиг явсаны дараа ээжтэй ярин ойр зуурын сонин хачинаа ярьж амжив. Дараа нь надад хийх зүйл байгаагүй тул хий дэмий утсаа оролдож байгаад гэнэт Жинаг санан түүний инстаграм хаягын хайсан юм.

...

Амьдрал минь ойрын үед адал явдалаар дүүрэн байгаа болохоор ч тэр юм уу өглөө сэрэхэд их хүндрэлтэй байдаг болж. Өмнө нь үргэлж бүх зүйлийг цагт нь хийж дүрмийг маш сайн баримталдаг байсан бол одоо хичээлээсээ хүртэл хоцорч үзэж байна.

Багшаас уучлалт гуйн ороод тэнхимын хамгийн хойно хоосон байх суудал руу зүглэлээ. Удалгүй хонх дуугарч багш гарсаны дараа улаан үстэй яг л гүнж шиг охин хажууд минь ирж суух нь тэр. Би гайхсан харцаар түүн рүү ширттэл

-Сайна уу? Танилцаж болох уу? Хэмээн солонгосоор хэлэв. Тэгэхээр энэ охин өнөөх Эми бололтой

Би: Нари гэдэг

-Намайг Эми гэдэг би саяхан солонгосоос ирсэн юм гээд яг л сахиусан тэнгэр шиг инээмсэглэв. Би түүний энэ инээмсэглэлийг хараад хэсэгтээ эргэлзэж орхилоо. Жина түүнийг их муугаар хэлсэн. Би бараг л түүнд итгэчихсэн байсан. Гэхдээ түүнтэй бодитоор ингээд уулзахад сайн охин шиг санагдчихлаа.

Эми: би чамайг нэгнээс нь солонгос гэж сонссон юм л даа. Тэгээд л дотносох гээд хүрээд ирлээ. Чи үнэхээр хөөрхөн юм аа

Би: бурхан минь битгий тэгэж хэл ээ, би лав хэзээ ч өөрийгөө хөөрхөн гэж бодож байгаагүй. Харин чи өөрөө үнэхээр үзэсгэлэнтэй юи

Эми: баярлалаа Нари. Надад нэг их найз нөхөд байхгүй болохоор их ганцаардах юм. Чи миний найз болж болох уу?

Түүний хариултанд эргэлзээд сууж байтал аз болж Асахи хүрээд ирэв.

Асахи: Нари явах уу? Одоо ажилтай биз дээ. Ёоши чамайг хүлээж байгаа байх

+MEDICINE+Where stories live. Discover now