=4=

640 59 1
                                    

Ээж яваад аль хэдийн долоон хоног өнгөрчээ. Ганцаараа байх их уйтгартай бас онцгүй юм. Ээж хурдхан л ирээсэй. Асахи хэлснээрээ байнга л ээж шиг хажуунаас үглэж дургүйг минь хүргэж байгаа. Хааяа хичээл тараад түүнтэй хамт хоол идэж, хэрэлдсээр байгаад бид бараг л найзууд болсон. Өнөөх охидууд муухай харах нь гайгүй болсон ч мэдээж зүгээр өнгөрөөж байгаа гэвэл худлаа. Хааяа сэмхэн хөлөөрөө дэгээднэ, мөрлөнө. Цаашдаа юу болохыг бурхан л мэдэх байх.

Ёоши: Нари би кофе найруулж байя. Чи очоод захиалгаа авчих

Би: за

Асахи: далчигнаад ажлаа хийгээч, би саянаас хойш захиалгаа хүлээлээ

Би: муу ядаргаа, бэлдэж байна за юу

Асахи: бас дээд курсын ахтайгаа маяглачихжээ. Ким эгчийн хэлсныг битгий мартаарай. Намайг чамд анхаарад тавь гэснийг санаж байгаа биз! Тиймээс би чамайг өлсгөлөн араатнуудаас хамгаалах хэрэгтэй ойлгосон уу Нари?

Ёоши: таны латте бэлэн боллоо

Асахи: таны ч гэх шиг, Нари би түүн шиг хөгшин харагдаад байгаа юм уу?

Би: солиоролгүй явж үз!

Ёоши: найз залуу чинь юм уу? гэхэд Асахи чимээгүй зогсоод байв. Би том нүдлэсээр

Би: тэнгэр минь гэж энэ яаж миний найз залуу байдаг юм. Чи ч галзуурчээ очиж очиж биднийг хос гэж хараад л

Асахи: өө за өөр юу гэж хэлмээр байна? Бас чи гэчихжээ энэ нэг юмыгаа

Ёоши: өөрөө хэн билээ?

Асахи: би Ким Наригийн ээж нь байна! гэхэд Ёоши бид хоёр хоёулаа зэрэг чанга инээв

Би: тийн тийн, миний ээж байгаа юм

Ёоши: танай ээж чинь их залуухан бас эршүүд юм байна. Сайн байна уу эгч ээ?

Элэг хөшиж үхэхын даваан дээр Асахи уурлаад гараад явчихав. Хэн түүнийг ингэж тэнэгт гэсэн юм өөрийнх нь л хохь шүү дээ

Би: манай найз байгаа юм аа. Гэрт нь манай ээж ажилдаг байсан юм. Ааштай л болохоос сайн хүн

Ёоши: гунигтай л юм. Би уг нь өөрийгөө ганцхан найз чинь гэж бодсон юмсан

Би: мэдээж чи миний анхны найз мөн шүү дээ. Одоо ингээд хоёр найзтай болсон. Бас болоогүй хоёулаа царайлаг фэн охидуудтай би ч азтай юм аа. Тэгэж байгаад та хоёрыг танилцуулна аа. Тэгээд хамтдаа гадуур гарцгааж байя.

+MEDICINE+Where stories live. Discover now