=11=

483 51 1
                                    

Жина: чи намайг Эмили-д дургүйг мэдсээр байж яагаад ингэж асууж байгаа юм? Та нар ч бас очоод хэрэггүй олигтой юм сэдээгүй нь лавтай.

Нари: чи хэтрүүлж бодоод байгаа юм биш үү?

Ёоши: гэхдээ Эмили гэдэг нь яг хэн юм бэ?

Жина: эрээ цээргүй зэвүүн шулам бий

Нари: Жина!

Тэд ажилдаг кафедаа байх бөгөөд Нари өнөөх төрсөн өдрийн үдэшлэгийнх нь талаар тэдэнд хэлсэн нь энэ байлаа. Асахи өнөөдөр завгүй байсан тул тэдэнтэй нэгдэж чадалгүй гэртээ харьсан юм.

Жина: ямартай ч би очихгүй ээ. Та нар сайхан хөгжилдөөрэй хэмээн кафегаас гарах нь тэр.

Ёоши: ашшш уг нь өнөөдөр асуух гэж байсан юмсан. Даан ч явчих юмаа

Нари: тэгвэл Асахи гурвуулаа л үдэшлэгт нь очих уу?

Ёоши: тэгье ээ угаасаа орой завтай

...

Нари гэртээ очин орой Эмилигийн төрсөн өдөрт ямар хувцасаа өмсөхөө сонгож байтал утас нь дуугарав. Асахи Нари руу тийм ч яриад байдаггүй.

Асахи: хаана байгаа юм, Тарчихсан уу?

Нари: тийнмээ гэртээ байна. Ямар нэгэн зүйл болоо юу?

Асахи: зүгээр дээ. Орой Ёоши Жина хэдүүлээ гарах уу? Кино үздэг ч юм уу, хоол иддэг ч юм уу. Юутай ч өнөөдөр баасан гариг шдээ

Нари: гэхдээ өнөөдөр-

Асахи: заза тэгвэл зөвшөөрсөн гэж ойлголоо. Оройхон очоод авья

Нари Эмили руу "очиж үнэхээр чадахгүй нь уучлаарай" хэмээн зурвас илгээгээд жинхэнэ найзуудтайгаа гархаар боллоо.

Оройн 6 цаг

Асахи, Ёоши: 0_0

Ёоши: бурхан минь. Би бууж өглөө

Асахи: porsche-гийн сүүлийн загвар байна. Сайхан эд байна

Жина: баярлалаа. За явцгаах уу?

Нари: одоо тэгээд хоёр машинтай. Хоёр хоёроороо салж явах хэрэгтэй юм шиг байна хэмээн Жинагийн машин руу очтол Ёоши урдуур нь орсоор аль хэлийн урд нь суух нь тэр.

Ёоши: би жинагийн машинд сууж үзээгүй. Чи Асахитай яв!

Нари: гэхдээ-

Асахи: хурдан суу Нари!

Нари Асахигийн машинд суухад хэн хэнд нь эвгүй байлаа. Тэдний дунд ямар ч тааламжгүй зүйл болоогүй байтал ийм царай гаргах хэрэгтэй гэж үү?

+MEDICINE+Where stories live. Discover now