=12=

479 47 4
                                    

"Очиж чадахгүй нь уучлаарай. ~Нари"

Эмили утсаа зуурсан байх бөгөөд яг одоо дэлбэрэхэд бэлэн байлаа. Учир нь түүний сэдсэн бүх зүйлс ингээд нурчихлаа шүү дээ. Эмили дотроо Нариг хараах бөгөөд үдэшлэг дээр хүмүүс их байлаа. Тиймээс хурдан тэндээс холдож дээш өрөө рүүгээ орох аж.

Жинагийн өмнө нь ярьсан бүх зүйлс үнэн. Эмили бол хөөрхөн царайлсан шулам. Түүний ээж болон түүнтэй холбоотой бүгд хорон санаатнууд гэхдээ хойд ааваас нь бусад нь. Эмилиг 15 настай байхад ээж нь өрсөлдөгч компаны өв залгамжтай хүчээр гэрлэсэн бөгөөд Эмили хойд аавдаа үнэхээр сайн аж. Түүний ээж ч мөн хүчээр гэрлэсэн нөхөртөө сайн. Гэхдээ Пак ноёнтон зөвхөн Эмилитэй л зарим нэг зүйлсийг ярьдаг. Түүний ээжтэй ярихаас ч жигшдэг гэж хэлж болно.

Эмили: тэр муу Жина бүгдийг хэлчихсэн байхнээ!

Минжон: харин л дээ

Сүжи: одоо зүгээр л наадуулаа орхичихож болдоггүй юм уу? Асахи тэгээд ч чамд
тохирохгүй-

Эмили орилсоор: амаа тат! Асахи минийх болохдоо л болно

Сүжи жуумалзан: тэгээд Нариг яах гэж байгаа юм?

Эмили: удахгүй хараарай

...

Нари сургуулийн кордороор алхах бөгөөд хэн нэгэн гарнаас нь зөөлхөн гэгч нь атгалаа.

Эмили: Нари би чамд гомдсон хэмээн эгдүүтэйгээр хэлэх аж.

Нари сандарсаар: уучлаарай Эмили. Би үнэхээр боломжгүй байсан юмаа. Хэрвээ чи хүсвэл дараа хамтдаа нөхөөд тэмдэглэж болно шүү дээ

Эмили: тэгье. Би хүлээж байя. Дахиад битгий намайг гомдоогоорой хэмээн инээмсэглэн түрүүлэн явах аж. Нарид Эмили үнэхээр хөөрхөн эгдүүтэй харагдана. Жина яаж бодохоороо түүнийг тэгэж муухайгаар хэлдэг байнаа хэмээн бодно.

Жина: чи наад шуламтайгаа юу яриад байгаа юм?

Нари: цочих гэж. Хаанаас гараад ирвээ

Жина: кафе руу явцгаая охин минь!

...

Нари: бурхан минь би ч бүр шоконд орсон шүү. Та хоёрыг анхнаасаа учиртай гэдгийг мэдэж байсан ч шууд болзоно гэж арай ч бодоогүй

Жина: би ч тэгэж бодоогүй. Гэхдээ Ёошитой хамт байвал би жаргалтай байх юм шиг санагдсан. Өмнө нь үерхэж байсан залуус дандаа л илүү дутуу зүйлд шунаж ядаргаа болдог байсан. Гэхдээ Ёошитой бид хоёр аажмаар эхлэхээр тохиролцсон. Одоохондоо болзооны үе дээрээ явж байгаа, хараахан үерхэж эхлээгүй гэх үү дээ хэмээн инээмсэглэх аж.

+MEDICINE+Where stories live. Discover now