=19=

441 46 3
                                    

Асахи

Бүх худал зүйл дуусчихсан. Би тэгээд л чам руу хар хурдаараа гүйсэн. Гэтэл бид дахиад л ойлголцсонгүй.


Flashback

Асахи: Эмили одоо дуусгах уу? Хэн хэн маань үүнийг хуурамч байсан гэдгийг сайн мэдэж байгаа шүү дээ. Чи ч өөр хүнд сэтгэлтэй. Би ч мөн адил.

Эмили: тэгье ээ, би өөрийгөө сайн тэвчсэн гэж бодсон шүү. Мину надтай холбоо барих гэж оролдож эхлэсэн. Тиймээс хэн хэндээ ашигтай үерхэл байлаа тийнмүү? Бас өөр хүнийг мартах гэж чамтай уулзсанд уучлаарай.

Асахи: тэрэнд уучлалт гуйх хэрэггүй дээ. Би ч бас адилхан шатлгаантай байсан. Сургууль дээр байнга таарах байх. Найзууд хэвээрээ байна биз дээ?

Эмили: мэдээж хэмээн инээмсэглэсээр кафегаас гарлаа.

Эхэндээ Эмилиг надтай ойртож эхлэхэд нь үнэхээр надад сайн бололтой гэж бодтол үгүй байсан. Сэтгэлээ хуурч байсан. Бид хоёулаа...

Нариг машинаас буух үед дахиад л өөрийгөө үзэн ядах мэдрэмжинд автчихлаа. Би үргэлж түүнийг гомдоодог бас уйлуулдаг.

Унтаж чадалгүй үүр цайв. Юу хийх талаараа шөнийн турш бодоод олсонгүй. Яг үнэндээ би үргэлж хөгийн бяцхан хөвгүүн шиг байдаг байсан. Хэрвээ, үгүй ээ магадгүй би анхнаасаа гэж шалтаг тооцохыг хүссэн ч надад үнэхээр өөрийгөө өмөөрөөд хэлэх нэг ч үг алга.

Сургуулийн зогсоолд ирэн машинаа байрлуулаад дотогш ортол тэгэхээс тэг гэсэн шиг Наритай тааралдах аж. Яг л төсөөлсөн шиг намайг хараагүй мэт явах нь тэр. Тэндээ хэсэг зогсон Нариг явахыг хүлээж байтал Эмили танихгүй залуутай бууж ирэв. Түүнийг сугадсан байх ба их л жаргалтай харагдаж байлаа. Түүний хайртай залуу бололтой. Нари тэр хоёртой зөрөхдөө хэсэг зогсоод над руу эргэж харав.

Тэр инээгээгүй бас муухай хараа ч үгүй

Тэр над руу өрөвдсөн бас урам нь хугарсан харцаар л харсан.

Сургууль дээр очоогүй, түүнийгээ хараагүй хоёр долоо хоног болсон байлаа. Ууна бас дахин ууна. Өөр надад хийж чадах зүйл байхгүй нь харамсалтай. Уучихаад гэр бүлээсээ ичих ч үгүй гэрт ортол ээж үүдэнд хэзээ ч харж байгаагүй харцаараа над руу ширтэж байлаа. Энэ харц Наригийхтай адилхан байна.

Кико хатагтай: Асахи чи хэтэрч байна. Энэ чиний гэртээ согтуу ирсэн хэд дэх удаа гэдгийг чи мэдэж байна уу? Утасаа авахгүй бол яах гэж барьдаг юм. Яг юу болоод байгааг ээждээ хэлж чадах уу? Би чамд үнэхээр санаа зовниж эхлэж байна шүү!

+MEDICINE+Where stories live. Discover now