Last part

761 62 6
                                    

+Зиа манайхаан төгсгөлийн хэсгээ уншингаа энэ дууг сонсоорой. Их гоё романтик шүү+

Нари
Өнгөрсөн хэд хоног үнэхээр их ядарлаа. Гэнэтийн уулзалт, гэнэтийн аялал гээд л бүх зүйл тааварлашгүй байсан. Асахиг Эмилигээс салсаныг сонсоод уурлаж гомдсон минь үнэн ч Эмили дараа нь над дээр ирж бүх зүйлийг хэлсэн. Бүгд худал хуурмаг байсан гэж. Бас бидний аавын талаар ярилцсан. Миний аав гэх хүн Эмилигийн ээжтэй 5 жилийн өмнө ажил хэргийн шугамаар гэрлэсэн юм байна лээ. Гэртээ тэд хоосон хөндий ямар ч дулаан уур амьсгалгүй байдаг гэж хэлсэн. Аав, ээж бид хоёртой уулзах гэж оролддог нь хэвээрээ. Эмили бид хоёр сүүлд салахдаа эгч дүү хоёр болоод салах шиг болсон. Эмили миний бодсон шиг сайн хүн байгаагүй ч, муу хүн биш байсан юм. Эмилитэй уулзаад би шууд л Асахитай санан уулзахыг хүссэн ч яах учраа олохгүй байсаар ээжтэй хамт гэнэт солонгос явахаар болчихсон. Аавын ээж буюу эмээ дээр очсон. Би тэдний дунд өмнө нь юу болж байсныг мэдэхгүй ч эмээ ээжээс байнга уучлалт гуйгаад л байсан. Аав ээж хоёр сүүлийн үед буцаж харьцаж эхлэсэн ч надаас санаа нь зовоод байгаа бололтой нууцаар уулзаад байгаа. Харамсалтай нь би аль хэдийн мэдчихсэн. Магадгүй өөрсдийх нь хүч хөдөлмөрийг бодоод чимээгүйхэн явсан нь дээр байх л даа.

Дөнгөж сая Японд газардахдаа шууд л Асахи бодогдлоо. Түүнтэй дахиж уулзана гэж бодох төдийд сандараад ч байгаа юм шиг, баярлаад ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна.

Ээж: Нари, би чамд нэг зүйл хэлж болох уу?

Би: за хэлэлдээ

Ээж: чи аавдаа уурласаар л байгаа юу?

Би: харин та

Ээж: мэдэхгүй юм даа, гэхдээ би нэг л зүйлийг сайн мэдэж байна. Аав чинь бид хоёрт санаа тавьж, бас хайрладаг хэвээрээ

Би: тийм гэж үү? Яг үнэндээ аавтай байх гоё санагдсан. Ядаж л хүнд зүйл өргөхөд хажуунаас туслаад дэм болчихдог бас нэг тийм дулаахан мэдрэмж төрсөн

Ээж: би чамд нууц хэлэхэд-

Би: би мэдэж байгаа, та хоёр шинээр эхлэж байгаа тийм биз?

Ээж: тэр нөгөө-

Би: надаас санаа зовох хэрэггүй дээ. Би дэмжинэ. Одоо таны жаргах цаг ирсэн шүү дээ

Ээж: иччихлээ миний охин том болж байна шүү

Би: мэдээж, 20 хүрсэн хүн шүү дээ би чинь

Ээжтэй хамт гэртээ ирээд хувцас болон бусад эд зүйлсээ янзалж байтал хонх дуугарах нь тэр. Дотроо битүүхэндээ Асахи юм биш биз гэж бодтол Жина байх нь тэр.

+MEDICINE+Where stories live. Discover now