| 1 |

2.4K 186 23
                                    

"Хөөе, Жихён! Вебтүүн уншихаа больж үз. Биеийн тамир орох нь"

Яг сонирхолтой хэсэг дээр явж байтал хонх дуугарч таарав. Уйтгартай түүхийн хичээлийн цагаар нуун барин уншиж байхад даа. Дургүй байсан ч өөр аргагүй тул утсаа далд хийсээр биеийн тамирын хичээлдээ орохоор явав.

Хоёр найзынхаа ярианд нэгдэн хөл бөмбөгийн талбай руу алхах зуураа вебтүүнээ л бодсоор, дараа нь юу болох талаар мэдэхийг хүсээд хурдхан хичээл тараасай хэмээн бодно.

Багшийн заавраар хэдэн хором гүйсэн болчхоод талбайн төвд бусад охидтой нийлэн суув. Бид нар ямар хөл бөмбөг тоглох юм биш. Багш агуулахын түлхүүрээ олохгүй байгаа гэсэн тул өөр хэрэгсэл ч алга. Хөвгүүд харин дуртай нь аргагүй энд тэнд бөөгнөрөлдөө үүсгэн, бөмбөг өшиглөцгөөнө.

Дээд ангитай хамт ордог учраас ихэнх охидууд дээд ангийн ах нар луу харц шидэлж байлаа. Бүр дээд ангийн эгч нартай хамт шүү. Сөүлээс шилжиж ирээд удаагүй байгаа ч тэд байнга ярьдаг болохоор бүр таньдаг болчхож.

"Сончан ах үнэхээр царайлаг юмаа. Хөл бөмбөг ч сайн тоглодог. Үнэхээр шилдэг нь"

"Надад бол Чонло ах хамгийн янзтай нь. Нээх тоглохгүй байгаа ч өмднийхөө халаасанд гараа хийсэн байгааг хар л даа. Хэт өндөр ч биш, яг миний style"

Нийлдэг 2 маань ч тэдний яриа дунд орчихсон байсан ба би тоохгүй чимээгүй л сууж байв. Чонло ахтай гэр ойролцоо болохоор саяхан танилцаж авсан. Харин Сончан гэгчийг сайн мэдэхгүй ээ. Утсаа аваад ирсэн бол нууцаар уншиж болох байж. Багш угаасаа дэмий сууж байгаа биднийг хянаж суухгүй нь тодорхой шүү дээ.

Вебтүүн дээр ахлах сургуулийн сурагч цуврал алуурчны эрэлд гарч буй тухай өгүүлдэг юм. Зураглал нь их сайн, үйл явдал нь мөн адил сонирхолтой. Над шиг төсөөллийн ертөнцдөө амьдрах дуртай хүмүүс вебтүүн уншиж л суудаг юм даа.

Шуугиан дунд хэцүү байсан тул тэднээс бага зэрэг зайд суув. Хонх дуугарахыг хүлээсээр ярвайн сууж байтал бусдаас тусдаа ганцаар нэг хөвгүүн бөмбөг өшиглөж байх нь тэр. Надаас их хол мөн цааш харж байсан тул царай нь харагдахгүй байлаа. Их өндөр, би хөл бөмбөгийн талаар мэдлэггүй ч их сайн тоглодог харагдана. Яагаад бусадтайгаа нийлж тоглохгүй байгаа юм болоо?

Ирээд удаагүй байгаа ч гэсэн хүнтэй дотносохдоо сайн тул найзуудтай болж, ангийнхан, бусад ангийнхан гээд мэддэггүй хүн цөөн болсон. Мөн Сөүлээс жижиг газар тул толгой эргүүлэм олон хүн ч байхгүй.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now