| 2 |

858 152 26
                                    

"Орхичих оо. Эмээ нь угааж дөнгөнө" гээд миний өмнүүр эмээ ороход нь би болиулаад "Үгүй ээ, би өөрөө угаачихъя. Та амар. Аяга угаалаа гээд хоцрохгүй шүү дээ"

"Ойлголоо. Тарахад чинь амттай хоол хийгээд хүлээж байя"

Угааж дууссаныхаа дараа "Би удахгүй гахай болох байх аа" гэсээр би гэдсээ бариад өвөө эмээг тэвэрсээр сургуульдаа явахаар гутлаа өмсөв.

"Өдөр уулзацгаая"

Эмээ, өвөө хөгширч байгаагийн дээр бие нь муудсан тул тэднийг Сөүлд аваачиж, хамт амьдрахыг хүссэн ч тэд татгалзсан юм. Тэгээд л би айлын том охины хувиар тэднийг асрахаар энд шилжин ирсэн. Ахлах сургуулийн 2р анги тул шилжихэд том асуудал гараагүйд би өөрийгөө их азтайд тооцож байгаа.

Гэрээс гартал Чонло ах утсаа оролдон зогсож байв. Би гайхсаар түүн рүү ширтэж байтал тэр намайг харан "Чамайг хүлээж байлаа" гэх нь тэр.

"Я-яагаад?"

"Юуны чинь яагаад. Хамт явах гээд л тэр байхгүй юу"

Чонло ахын гэр манай гэрээс хэдхэн алхмын цаана байдаг юм л даа. Мөн сургууль руу 10 гаруй минут алхахад зарцуулдаг. Чонло ахын сайн найзыг Сончан гэдэг ба түүний гэр сургуулиас нөгөө чигт тул хамт явж болдоггүй гэж надад хэлж байсан юм. Түүнтэй адил Сүёон, Сэми 2 бас өөр чиглэлд амьдардаг.

"Ангийн охид чамайг гэдсэндээ бөмбөгөөр өшиглүүлсэн гээд байсан. Зүгээр үү?"

Үүнийг тэр олоод сонссонд санаа зовох шиг болон "Зүгээр ээ, сүртэй зүйл болоогүй"

Хажуугаар хэн нэгэн намайг мөрлөн, зөрөөд гарчхав. Хүчтэй байсан тул би Чонло ахыг мөргөн, тэр миний мөрнөөс барьж авлаа. Чонло ах намайг барьж авсанд догдлох ёстой байсан байх. Гэхдээ намайг мөрлөөд гарсан хүн Пак Жисон байсан гэдгийг үүрсэн цүнхээр нь танив. Өчигдөр намайг үл тоон явахдаа үүрч байсан юм.

"Зүгээр үү?" Чонло ахыг асуухад би түүн рүү эгцлэн харав. Бид маш ойрхон зайтай байлаа.

"З-зүгээр ээ" гэсээр би түүнээс салах гэтэл тэр намайг тавьсангүй. Гайхсаар би түүн рүү бүлтэлзэн харах бол тэр нүдээ ч цавчилгүй намайг ширтээд байв. Яагаад байна аа? Гэнэт миний үсэнд хүрэхэд би цочив, хэдийн зөөлхөн хүрсэн ч гэлээ. Хэсэг оролдож байгаад "Юм наалдчихаж" гээд намайг тавив. Бараг түүний цээжинд бүхлээрээ наалдсан байсан тул сургуулийн хүүхдүүд хараагүй байгаасай гэж дотроо залбирлаа.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now