| 1o |

624 125 7
                                    

Арай гэж нэг юм уйлахаа болиод жаргалтай байдлаа нэмэгдүүлэхийн тулд дэлгүүрээс иштэй чихэр авав. Улаан нүдэн царайлан, нусаа татсаар чихрээ хүлхэн гэрийн зүг алхаж байлаа. Автобусаар 10минут явсан газраасаа гүйсээр байгаад хүрээд ирсэн байх юм. Тэнэг Жисон, тэнэг, муу тэнэг амьтан! Бодох тусам дахиж уйлах гээд хоолой зангираад байв. Гэхдээ энэ чихрийг Жисон байнга иддэг болохоор авснаа гэнэт саналаа. Одоо миний эргэн тойрон дох бүх зүйл Жисон болчхож байгаа хэрэг үү?

Газар ширтсээр явж байтал урдаас "Жихён?" гэх танил дуу гарав. Дээш хартал Чонло ах миний урдхан талд зогсож байв. Тэр хурдхан гүйж ирээд царайг минь ширтсээр "Зүгээр үү? Уйлсан юм уу?"

Зүгээр биш байхад зүгээр үү гэх асуултыг сонсоход шууд уйлмаар санагддаг гэж үнэн бололтой. Би дахиад л уйлаад эхлэв. Одоо бүр түүний өмнө. Чонло ах намайг уйлж буйг хараад яах ёстойгоо мэдэхгүй байгаа бололтой хацраас минь хоёр гараараа өргөөд "Юу болсон юм бэ?"

Би юм ярих сөхөөгүй байсан тул чимээгүй л уйлах ба одоо ямар инээдтэй царайтай харагдаж байгаа гэдгээ бодохоос ч инээд хүрчихлээ. Чонло ах тасралтгүй хацрыг минь илэн, миний нулимсыг арчиж өгөх ба хааяа үсийг минь илнэ.

Сүүлдээ тэр намайг энгэртээ тэврэнгээ "Зүгээр дээ" хэмээн тайвшруулахыг хичээж байлаа. Би яагаад ингэж их уйлаад юм бэ? Пак Жисон яг хэн болоод...

Түүний энгэрт шигдэн уйлж байгаадаа ичин би гэнэт чимээгүй болов. Эвгүй байдалд орсон тул нулимс ч урсахаа больсон юм. Сандарсаар цээж рүү нь түлхэн, түүнээс салав.

"Дээрдсэн үү?" Тэр юу болсон талаар асуугаагүйд баярлах шиг боллоо. Дахиж санавал ахин уйлах биз. Би нусаа татсаар толгой дохив.

"Юу болсон гэдгийг асууж болох уу?"

"Жисон..."

"Юу?"

"Намайг үзэн яддаг гэсэн"

Тэр хэсэг чимээгүй байсан ба "Тэгж хэлэхийг хүсээгүй ч юм бил үү" хэмээн хариу хэлэв.

"Хүсээгүйдээ тийм зүйл хэлнэ гэж юу байсан юм"

"Жисоны юу бодож явдгийг таашгүй ээ" Чонло ах алхах зуураа санаа алдах ба түүний хэлсэн үгсийг би ойлгож ядна. Жисон үнэхээр яг ямар учиртай хүн юм бэ? Тэд надаас нэг зүйл нуугаад байгаа нь тодорхой. Гол учрыг нь хэлэхгүй ингэж тойруулах тусам тэдний нууж буй зүйлийг мэдэх гэж улайрах юм. Ямар савангийн дуурь байгаа биш дээ? Ахлах сургуулийн хүүхдүүдэд сүртэй нуухаар том зүйл байгаа гэж үү? Тэд эсвэл надаар тоглоом хийдэг байх. Тийм бол амар л байна. Элдэв зүйл болж байснаас би тоглоом нь болбол дээр байлгүй!

How To Be A WeirdoWhere stories live. Discover now