| 8 |

740 124 8
                                    

Төсөөлж байсанчлан дахиж ямар нэгэн гэмтэл илрээгүй ба өөр нэгэн зүйл намайг шаналгана. Жисон... Пак Жисон...

Хурдхан гэртээ харьж түүнээс эмнэлэгт юу хийж байсан тухай асуухын хүслэн болсоор би алхаж байлаа. Чонло ахын хааяахан асуух асуултад би богинохон хариулт өгч байв. Миний нүд бүхэл бүтэн хүний өмссөн хувцсыг эмнэлгийн хувцастай андуурна гэж баймааргүй юм.

Эцэст нь нэг юм гэрийн үүдэнд ирэхэд Чонло ах хоёр гараараа мөрнөөс минь зөөлөн атгаад намайг өөр лүүгээ харуулав. Би гайхсаар мэдээж гадны биет миний биед хүрч байгаа тул биеэ чангалан, гараараа цамцнаасаа чанга зуурлаа. Хүмүүс бидний энэ үйлдэл догдлолоо тэсэж гарах аргачлал байдаг юм болов уу?

"Чи надаас үргэлж зугтаагаад байх юм. Би чамайг тухгүй болгоод байдаг хэрэг үү?"

"Ү-үгүй дээ, огт тийш биш шүү"

Чонло ах инээмсэглээд "Тэгвэл хамтдаа гадуур гарцгаая. Өмнөх удаа найздаа бэлэг аваад дуусахад чинь очиж авахыг хүссэн ч чи хэлээгүй шүү дээ. Дараачийн удаа яг хамтдаа гарцгаая"

Сонирхолтой нь хэдэн өдрийн өмнө Жисоны түлхсэн газар Чонло ах зөөлнөөр бариад илж байсан юм. Тэд тэс ондоо хүмүүс гэдгийг би энэ мөчид ухаарч авсан аж.

-

"Эмнэлэг дээр юу хийж явж байсан юм?"

"Гэр бүлийн хүн маань өвдчихсөн юм. Тэгээд л хамт үзүүлж явсан"

"Чи эмнэлгийн хувцастай байсан биз дээ?

"Буруу харсан бололтой"

"Яах аргагүй цахилгаанд шатанд эмнэлгийн хувцастай байхыг чинь харсан даа"

"Үгүй"

"Итгэлтэй байна уу?"

"Би өмссөн зүйлээ мэднэ. Ядаргаатай байна. Зурвас бичихээ больж үз"

"Яах аргагүй л эмнэлгийн хувцас"

"Чи намайг хуураад байгаа юм уу?"

"Хөөе!"

"Дахиад л үл тоож байх шив!"

Жисоныг надад юу ч хэлнэ гэж горьдох билээ дээ. Хүн өөрийг нь чи тийм хувцастай байсан гээд гүтгээд байвал мэдээж ядаргаатай санагдана биз. Миний нүд энэ удаад алдсан бололтой.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now