| 13 |

544 120 20
                                    

"Охин нь бүр урт үстэй байвал хөөрхөн болох юм биш үү?"

Жисон над руу харж байснаа ардаа сул боосон үсэнд минь хүрээд "Чинийх шиг дундаж урттай байвал гоё"

Түүний гэнэтийн хүрэлтэд би сандарсаар зүгээр л толгой дохив. Сургалтын даалгаврыг бид кафед хийн суугаа юм. Бидэнд нэгэн зохиолын хэсгийн товч тайлбарыг өгсөн бөгөөд үүнийг вебтүүн хэлбэрээр буулга хэмээн гэрийн даалгавар өгсөн аж. Зөвхөн нэг хэсэг нь тул хийхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй ба би ямар зурж чадах биш түүнийг хажуугаас нь зааварчилж байлаа.

Бид дөнгөж ахлах сургуулийн сурагчид тул хөнгөн сэдэвтэй зохиол өгсөн ба бидэнд гол дүрийн хоёрын анх танилцдаг өдрийн тухай өгч таарсан юм. Зааврын дагуу тэд гудамжинд мөргөлдөж тааралдах бөгөөд эмэгтэйн үс залуугийн цувны товчинд орооцолддог тул бид түүний үсэнд анхаарал тавиад байгаа юм.

"Давхраатай, хөөрхөн болгож зур л даа"

"Чинийх шиг давхраагүй хэрнэ том нүд хөөрхөн" гэж хэлэхдээ Жисон нүд рүү минь цоо ширтэж байв. Түүнээс магтаалын гэмээр үг сонссондоо би догдлох аж. Гоё, хөөрхөн гээд л. Мэдээж бүх хүн сэтгэлтэй хүнээсээ ийм үг сонсвол догдлох биз.

Хүлээгээрэй... Би түүнд сайн гэдгээ хүлээн зөвшөөрчхөж байгаа хэрэг үү? Үгүй шүү, үгүй. Яг ч ингээд сайн болчихгүй шүү.

Шөнөжингөө Сөүлд байдаг найзтайгаа утсаар яриад нойргүй хоносон тул унтах хүсэл төрч байв. Яг одоо ширээ дэрлээд унтчихмаар санагдана. Хажууд Жисон ч эвшээх нь харагдав.

"Шөнө сайн унтаж чадаагүй юм уу?"

Жисон "Ер нь ядраад байдаг болчихсон"

Хоол унд сайн идэж уудаг ч юм уу? Өндөр л болохоос биш туранхай, арьс нь цасан цагаан гээч. Уруул нь байнга хатсан харагддаг юм. Санасан дээрээ би өөрийн уруулын тосыг халааснаасаа гаргаж ирэн "Жисон-а, наашаа түр харж бай даа" хэмээн түүнийг дуудаад нэг хацраас нь барьж өөр лүүгээ харуулав.

Эхлээд уруул дээгүүр нь хуруугаа гүйлгэж үзлээ. Ямар элсэн цөл байгаа биш дээ? Түүний уруулд тос түрхэж өгчхөөд нүд рүү нь харахдаа сандрах бус санаа зовж эхлэв. Нүднийх нь доогуур ойртож харахгүй л бол үл мэдэгдэм хөх зураас татаж орхиж. Ядаргаанд орсон эсвэл бие нь муу байгаа хүмүүсийнх ингэдэг шүү дээ.

Түүний царайг ийм ойроос харж байгаадаа би огт ичиж, сандарсангүй. Харин эсрэгээрээ бүр хоёр гараараа хоёр хацраас нь бариад түүний нүд рүү ширтсээр "Чи зүгээр үү? Хаа нэг газар чинь өвдөж байна уу?"

How To Be A WeirdoWhere stories live. Discover now