| 14 |

543 116 14
                                    

Сөүлээс хэл зүй, уран зохиолын чиглэлээр сурдаг хэд, хэдэн оюутнууд энэхүү сургалтад дадлагаар ажиллаж байгаа явдлаар ойрын хэдэн хоног сургалт төв ихэд хөгжилтэй өрнөв. Тэд хөтөлбөрийн хажуугаар өөрсдийн тухай хальт, хальт дурдан биднийг хөгжөөх аж. Өнөөдөр бидэнд сургалт тавьсан хэний ч харсан дур булаам эгчийн өөрийн бүтэлгүй ч үзэсгэлэнтэйгээр өрнөсөн анхны хайрын түүх намайг бодолд умбахад хүргэв.

"Би их нэр хүндтэй хувийн ахлах сургуулийг төгссөн. Амьдрал минь төгсөх ангид нэгэн хөвгүүн хаанаас ч юм гарч ирэхээс өмнө нэгэн жигд, уйдмаар өрнөдөг байлаа" Тэр дээш овоолон боосон үсээ оролдоод ичингүйрэн цааш үргэлжлүүлэв.

"Бид хурдан биедээ татагдаж, хурдан учраа олсон өсвөр насны хүүхдүүд байсан ч бид хамт байхаар заяагдаагүй юм. Тэр үедээ түүнд сэтгэлтэй байсан минь одоо хүртэл үргэлжилж байгаа хэрэг биш ч анхны хайр гэдэг ойлголт мартагдаж, үзэн ядагдаж дээрээс нь хайрлагдаж болдоггүй бололтой. Бидэнд төгсөх анги хэмээх хамт байх хэдхэн сарын хугацаа байсныг мэдсэн атлаа л хоёул бие рүүгээ тэмүүлдэг байж билээ"

Хуучны жаргалтай дурсамж нь сэдрээ юу гэлтэй тэр дороо инээмсэглэхийн зэрэгцээ санаа алдаад "Дахиж түүнийг харвал сэтгэл минь хувираад түүн рүү зугтмаар санагдаж магадгүй юм. Үүгээр дамжуулан юу хэлэх байна вэ гэхээр... Хэрэв хэн нэгэнд сэтгэлтэй бол хурдхан илэрхийлж, өсвөр насаа дуусахаас өмнө гэнэн дурлалд умбаж үзээсэй гэж хүсэж байна. Зөвхөн түүнийг бодож, түүнээс өөр хүн харагдахгүй болох дурлал гэж их сайхан үе бий. Удаан үргэлжлэх аль эсвэл түр зуурынх байсан ч хамаагүй дээ. Өөрийгөө илэрхийлж, хамгийн гол нь гэнэн, өсвөр насны шохоорхол гэдгийг мартаж болохгүй шүү"

Түүний энэ хэдэн өгүүлбэр надад хүндээр тусав. Ярьж эхлэхэд нь л Жисон толгойд бодогдоод эхэлсэн ба надад таалагдах нь хачин хэрэг. Дурлал, шохоорхлыг вебтүүнээс л уншиж байсан болохоос биш мэдэрч байсан удаа үгүй тул сайн мэдэхгүй юм. Хүнд дурлавал өнөөх хачин жигтэй мэдрэмжүүд надад таалагдах нь лавтай.

-

Сургалтын сүүлийн долоо хоног эхэлсэн ба өвлийн амралт ч дуусах цаг дөхөв. Жисоныг миний хайртай вебтүүн зохиогч мэдсэнээс хойш түүнийг сонирхох зан минь улам нэмэгдэх шиг. Сургалтад сурсан зүйлээрээ дамжуулан богино хэмжээний вебтүүн зохиох байсныг бид ихэд амархнаар хийгээд дуусгасан. Хажууд Пак Жисон гэх вебтүүнээр мэргэшсэн хүн байхад.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now