| 15 |

564 114 17
                                    

"Цуврал алуурчны шалтгаан болоод зорилгыг нь би тодорхойлсон. Зан чанарыг нь чи мэдэж байгаа байх аа. Ер нь чиний харж байгаачлан гол үйл явдлууд төлөвлөгдсөн. Туслах дүрүүдийн төрх, байдлыг шийдэх л үлдсэн дээ"

Жисон хоолой идэх зуураа ийн хэлэх ба ширээ дүүрэн цаас бичгийг би гайхсаар ширтэнэ. Энгийн нэг өсвөр насны хөвгүүний зохиодог вебтүүн ч гэлээ цаана нь ийм их хичээл зүтгэл байдаг байх нь ээ. Бага зэрэг замбараагүй ч цаас болгон дээр дүрүүдийн товч танилцуулга байх нь тэр.

"Чи энэ бүгдийг өөрөө хийдэг хэрэг үү?"

Жисон миний асуултад тоомжиргүйхэн толгой дохиж хариулав. Нэг бүрчлэн сайтар уншиж байтал гэнэт Жисон бүгдийг нь хураагаад, цааш хийх нь тэр. Юу болсныг асууж амжаагүй байтал хариулт нь өөрөө гараад ирсэн юм. Чонло ах бидэнтэй нэгдэн суув.

"Намайг нэгдсэнд дургүйцэхгүй биз дээ?"

"Үгүй дээ" Чонло ахын асуултад бид ийн хариуллаа.

Жисон ямар олон зүйл ярих биш Чонло ах бид 2 л ойр зуурын юм ярьж инээлдсээр, яриандаа Жисоныг багтаах гэж хичээнэ. Хэдийн Жисон бид 2 ангийнхаа гажгууд гэдэг нэрийг аваад байсан бол удалгүй Чонло ахтай нийлээд сургуулийнхаа гажгууд болж хувирав. Энэ муугаар эргэсэн хэрэг биш ээ. Зүгээр л хөгжилтэйгөөр хочилдог болсон юм. Би Жисоныг шахан байж арай нийтэч хүүхэд болгож байгаа.

Тэр анх надаас зугтааж, зайгаа барьдаг хүн байсан бол одоо тэс өөр. Өөрийг нь тоохгүй хэсэг байх эсвэл Чонло ахтай жоохон хамт байчихвал гомдчихно. Хошуугаа унжуулахыг хүсээгүй л байх, гэхдээ илт унжуулсаар "Чонло ах дээрээ очихгүй юу!" гэдэг болсон шүү.

"Тэгвэл энэ 2 хосыг Пак Жисон, Им Жихён гэж нэрлэе. Зурахдаа ч бас өөрсдийгөө дуурайлгаад зуръя. Тэгэх үү? Би вебтүүн дээр өөрийнхөө царайг харж үзмээр байна"

"Им Жихён, Жон Чонло гэдэг хос болгоё оо" гэсэнд би Жисоныг цохиж автал тэр хөхрөв.

Ойрын үед тэр илүү инээдэг болсон нь ч бас эгдүүтэй. Бодлыг минь таслан тэр хүчтэй ханиалгаж эхлэх ба босоод явчхав. Хааяа, хааяа ихэд хүчтэй ханиалгаад байдаг юм. Учрыг нь асуутал зүгээр ээ л гээд байдаг.

Түүнийг эргэн миний хажууд суух үед царайг нь тогтож харав. Миний нүд муудаад байна уу эсвэл тэр өдөр ирэх тусам тураад байна уу?

How To Be A WeirdoWhere stories live. Discover now