| 11 |

639 119 19
                                    

Жисоныг сургалтыг сонсонгоо тууштай бичиж аваад байсанд би дэвтэр лүү нь харав. Би үнэндээ яг юу бичихээ ойлгохгүй байгаагийн дээр залхуу хүрээд байсан юм. Жисон бид 2 нэг баг тул түүнд л найдахаас. Ширээ дэрлэн бичиж авч буй зүйлийг нь харсан болчхоод түүнийг царайг ширтэв. Эгдүүтэй гэдэг нь! Анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээрээ бүр эгдүүтэй болчихдог юм байна.

Түүний хуруу миний духны голд ирэн, өргөсөөр намайг цэх суухад хүргэв. Тэгэхдээ Жисон миний өөдөөс нэг ч хараагүй гээд бод доо. Сургалтад анхаарах гэж үзсэн ч болсонгүй. Түүний 'Хамтдаа гажиг болцгооё' гэх инээдтэй үг нь яагаад надад тийм гоё санагдаад байгаа юм бол? Хэдэн өдрийн турш тасралтгүй бодогдоод байх юм.

Хажуугаар нь өнөөх устгагдсан вебтүүнийг бодоостой. Бүр дахиж орохгүй сурагтай байсан. Арай гэж Жисонтой гайгүй харьцаатай болж байхад хайрт вебтүүн минь устах гэж дээ.

Сургалтын дараа Чонло ахтай гадуур явахаар тохирсон ч гэлээ одоо Жисонтой хамт байгаа тул дуусгахыг хүсэхгүй байна. Зүгээр л түүнийг хараад суух гоё байдаг гэвэл итгэх үү? Бараг сарын өмнөөс Чонло ахтай гадуур уулзана гээд амлачихсан байж нэг ч удаа биелүүлээгүй тул өөр арга алга.

Өгсөн гэрийн даалгаврыг бид маргаашийн давтлагын дараа хийхээр тохиров. Би л анхаарлаа сүртэй хандуулахгүй байхаас биш уг нь ихэд сонирхолтой л сургалт явагдаад байгаа юм.

Дуусав уу үгүй юу Чонло ах ирснээ мэдэгдэн зурвас илгээв. Түүнийг удаан хүлээлгэхийг хүсээгүй тул Жисонд явах болсноо хэлэн, гарлаа.

Чонло ах над руу даллах ба би гүйж очоод "Ямар хурдан ирсэн юм?"

"Харин догдлоод 30 минутын өмнө ирчихжээ"

Би түүний хэлсэн үгэнд сандарсаар муухан инээв. Эргэж харахад Жисон төвөөс гарч ирж байх ба биднийг хамт байгааг хараад байрандаа зогсчихлоо. Энэ мөчид миний толгойд нэгэн мэргэн гэмээр санаа зурвас хийн ороод ирэх нь тэр. Жисон Чонло ах 2 дотно юм чинь яагаад хамт явж болохгүй гэж?

"Ах аа, Жисонтой хамт явцгаая" гээд би түүний хариуг ч сонсолгүй шуудхан Жисон руу гараа даллан "Жисон-а, нааш ир!" гэхэд тэр хэсэг ярвайн зогсож байснаа хүрч ирэв.

Жисон ямар ч царайны хувиралгүй зогсох ба Чонло ах гайхсаар биднийг ээлжлэн харах аж. Би "Хамтдаа явцгаая л даа, тэгэх үү?" хэмээн тэднээс гуйхад Чонло ах ганцаар инээмсэглээд толгой дохив. Харин Жисон хэлгүй, дүлий хүн шиг зогссоор... Юм дуугарахгүй байхыг бодвол дургүй биш байгаа бололтой. Худлаа дургүй царайлж байх шив.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now