| 18 |

572 117 11
                                    

Эмээ, өвөөг аль хэдийн Сөүл рүү шилжүүлсэн тул би хэд хоног гэртээ ганцаараа байх хэрэг гарсан юм. Мэдээж би ч бас тэдний араас явах болно.

Утсанд гэрийнхний бичих зурвасын мэдэгдэл хааяа ирж байв. Хариу өгөх чадал алга. Энэ олон өдөр өнгөрчхөөд байхад бас л Жисоны сургийг гаргаж чадсангүй. Бүр гэрийнх нь хаалгыг тасралтгүй тогшиж байхад хэн ч надад хариу өгөөгүй юм.

Гадаа цутгах борооны хохирогч болсон би гэрийн хувцсаа өмсөнгөө гоймон чанаж идэх бэлтгэл хийв. Бороотой шөнө ба гунигтай байдлын төгс хоршил шүү дээ.

Чонло, Жисон хоёрын утас руу дахин нэг, нэг удаа залгаж үзэв. Урьдын адил хариу алга.

Унтахад бэлэн болчхоод орондоо шигдэн хэвтээд утсаа ч оролдолгүй дэмий л ширүүн бороо газар дуслах чимээ болгоныг сонсон хэвтэнэ. Жисон бороо орохоор зүгээр л хөнжлөөр өөрийгөө ороогоод хэвтмээр санагддаг гэснийг гэнэт санав. Тэгээд л түүнийг дуурайгаад байж.

Борооны дуслуудад бүрэн анхаарлаа хандуулан, өөр юу ч бодож чадахгүйн оргилд байтал өөр нэгэн чимээ бодлыг минь сарниулав. Шаагих чимээ бус шавхайн дээр хурдтай гүйж байгаа мэт сонсогдож байна! Хар усан бороогоор хэн ийн гүйж байдаг билээ? Бүр шөнө дунд шүү.

Сонирхол хөдөлсөөр цонхны тавцан дээр өөрийн мэдэлгүй очин зогсоод эргэлзэлгүй нээж орхив. Гэтэл мэдрэмж минь буруу таагаагүй бололтой хэн нэгэн яг манай цонхыг ширтээд бороог үл тоон зогсож байх нь тэр.

Жисон! Жисон байна! Пак Жисон!

Түүнийг хэмээн таньсан даруйдаа би гэрээсээ үсрэх нь холгүй гарч очив. Өөртөө гадуур хувцас өмсгөөгүй ч Жисонд шүхэр авсан өөрийгөө яана!

"Жисон! Чи чинь..." гэсээр би хэдэн хоног хадгалсан олон мянган асуултаа түүний өмнө ирж зогсоод л таг мартаж орхив. Тэр эмнэлгийн хувцастай байна, хараал идсэн эмнэлгийн хувцас.

Шүхэр бидний биеийг борооноос хамгаалах ч сэтгэлд минь өрнөөд буй аянга цахилгаант, хүчит аадар бороог зогсоож үл дийлнэ.

Жисон хэлгүй хүн мэт юу ч дуугарахгүй зогсох нь намайг айлгаж байлаа. Миний амьдралын сүүлийн хэдэн хоног айдсаар дүүрэн өнгөрлөө.

Гэнэт миний гараас шүхэр унах ба хүйтэн борооны хахир дуслууд намайг бүрхэн авав. Гэвч түүнийг даван дийлсээр миний мэдэрч үзээгүй нэгэн дулааны илч биед минь асах нь тэр.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now