| 3 |

767 155 18
                                    

"Өчигдөр үнэхээр баярласан шүү. Бэлэг үнэхээр таалагдсан" Сэми биднийг харангуутаа баярласнаа илэрхийлэн, тэврэв. Хэд хоног төлөвлөж, дэлгүүр хэсэн, бэлдсэн бэлэг маань таалагдсан бололтой.

"Чонло ах та 2 бас л хамт ирээ юү? Байнга таардаг л гэж битгий хэлээрэй"

Үнэндээ Чонло ах өглөө бүр намайг хүлээгээд зогсож байдаг болсон. Тэдэнд зүгээр л санаандгүй таардаг болсон гэж хэлэхгүй бол зүйл яриад үнэхээр хэцүү байдаг. Найз гэж байж ингэж хэлэх муухай байх л даа. Гэхдээ тэд зүгээр л чимээгүй байж байдаг болоосой.

"За, та нарыг өршөөгөөд энэ бие даалтыг хоёр хоёроороо хийхийг зөвшөөрье. Гэхдээ хос болох хүмүүсийг би сонгох болно" Химийн багш бие даалтын талаар ярих ба хэн хэн хос болохыг хэлж өгч байв. Сүүлд нь "Пак Жисонтой хэн болмоор байна?" гэхэд нь би сэргэн гараа хүчтэй өргөөд "Би! Би! Им Жихён"

"Ойлголоо"

Арай сүртэй хэлчхэв үү? Ангийнхан бүгд над руу хачин хараад эхлэв. Харин би Жисон руу хартал тэр толгойгоо гилжийлгэн санаа алдсаар над руу ширтэж байлаа. Ядаж л муухай харахаа больж дээ. Би юу ч болоогүй мэт инээмсэглэв. Тэр намайг галзуу гэж бодож байгаа байх даа.

Өдөр бүр Чонло ахтай сууж үдийн хоолоо иддэг болсон тул бараг л сургууль даяараа биднийг холбодог болов. Харин Чонло ах тэднийг тоодоггүй юм шиг санагдсан. Дуртай байдаг юм болов уу?

Уран зохиолын багш ирэхгүй байсанд би Сүёон, Сэми хоёртой нэгдэн суун ойр зуурын юм ярьж байлаа. Байн, байн Жисон руу харахаа ч мартсангүй. Үргэлж зураг зураад л сууж байх юм.

"Би ариун цэврийн өрөө орчхоод ирье"

Тэр 2 надтай хамт явахыг хүссэн ч хичээлийн цаг тул олноороо сургуулиар явж болохгүй байх. Ариун цэврийн өрөө рүү ортол гаднаас хэн нэгэн орж ирэх ба хаалга түгжигдэх чимээ сонсогдов.

Эргэн хартал Жисон зогсох байх ба хурдхан хөдлөн намайг хүчтэй гэгч нь хананд шахаад, нэг гараараа хананд тулаад зогсчих нь тэр. Түүний харц ямар аймшигтай харагдаж байна гээч.

"Чи нойтон хамуу шиг байна. Надаас хол бай"

Хүчтэй хананд шахагдсанаас болоод нуруу өвдөж байгаа тул би бага зэрэг ярвайхад түүний хөмсөг зангирахаа болин харц нь өөрчлөгдөв. Гэвч удалгүй буцаад л хүйтэн харцтай болчихлоо.

"Бие даалтыг би ганцаараа хийчих учраас дахиж эргэн тойронд минь ойртоод хэрэггүй шүү"

How To Be A WeirdoWhere stories live. Discover now