| 4 |

763 148 59
                                    

"Одоо санаа зоволтгүй ээ. Би хурдан эдгэнэ. Намайг ямар хүчтэй гэдгийг мэднэ биз дээ?"

Эмээ, өвөөтэй ярилцаж байгаад Чонло ахыг байгаа гэдгийг мартаж орхиж. Юуны чинь хүч энэ тэр вэ? Тэр өрөөний буланд хана налан зогсонгоо намайг шоолон инээх аж.

"Дахиж хаа нэг газар чинь өвдвөл шууд хэлж байгаарай"

"Ойлголоо. Одоо яв даа. Бүр төвөг удчихлаа"

Тэд нэг өрөөнд хэвтэж буй хажуу эгчид намайг харж хандаж байхыг хүсэв. Чонло ахыг тэдэнтэй хамт явсан гэж бодсон ч хэдэн минутын дараа буцаад ороод ирэх нь тэр. Түүнийг гэртээ хурдан харь гэж олон хэлсэн ч тэр тойруулсаар байгаад ярианы сэдэв өөрчлөөд байв.

"Чамайг Жисон ийм болоход хүргэсэн биз дээ?"

Би хариу хэлээгүйд тэр "Би мэдэж байна аа. Нуух хэрэггүй"

"Та 2 тийм дотно хэрэг үү?" гэхэд тэр толгой дохиод "Гэхдээ нууц шүү. Жисон хүнд мэдэгдэхийг хүсдэггүй юм"

Яахаараа хүнтэй дотно гэдгээ бусдад хэлэхийг хүсдэггүй байна аа? Пак Жисон яг ямар учиртай хүүхэд вэ?

Удаан байгаад байвал эвгүй тул би баахан үглэж байж түүнийг явуулав. Тэгээд бүр намайг дугаараа өгөхгүй бол явахгүй гээд байсан. Одоо бид зурвасаар харьцдаг болох юм даа?

"Найз залуу чинь юм уу?" Нэг өрөөнд хамт байгаа эгч инээсээр ийн асуух ба би толгойгоо сэгсрээд "Үгүй дээ, зүгээр л танил"

"Чамд их сайн бололтой"

"Т-та яагаад тэгж бодсон юм?"

"Эгч нь чамаас илүү хугацаанд амьдарсан гэсэндээ иймэрхүү зүйлсийг мэдэхээр болсон шүү"

Би хэвтрийн дэглэм сахих ёстой болсон тул өдрийг кино үзэж, ном уншаад, унтаж, хажуу эгчтэйгээ юм ярьж өнгөрөөдөг болов. Яриа нийлэх хүнтэйгээ хамт нэг өрөөнд орсон нь сайхан хэрэг.

Ингэхэд Пак Жисон юу бодож байгаа бол? Өөрөөс нь болж эмнэлэгт хэвтэх дээрээ хүртэл тулсан байхад. Уучлал гуйхгүй юм байх даа? Уучлал гуйхаар болбол чамд наалдаж аваад тийм зан чанартай байдгийн учрыг тайлах болно доо!

-

Сүёон, Сэми 2 намайг эргэж ирсний дараа эмчийн үзлэгт орчхоод утсаа шалгатал саяхан өдөржин, шөнөжин уншаад байсан вебтүүний зохиолч шинэ вебтүүн нийтэлчхэж. Бөөн баяр болсоор хурдхан шиг орж үзэв.

Энэ зохиолчид үнэхээр дуртай! Үргэлж нууцлаг төрлийн вебтүүнүүдтэй. Энэ удаагийнх үйл явдал нь ахлах сургуульд өрнөдөг байсан ба намайг улам догдлоход хүргэв. Энгийн ахлах сургууль ч биш их онцгой сэдэвтэй юм.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now