| 5 |

733 145 33
                                    

"Найзааааааааа!"

"Бас яав даа???"

"Найзууд байнга зурвасаар харьцдаг шүү дээ"

"Ёстой ядаргаатай байна'"

"Юу вэ? Би хэнээс болж эмнэлэгт илжиртлээ хэвтэж байгаа билээ, айн?"

"Уучил"

"Унтах болоогүй юм уу?"

"Болоогүй"

"Чи шинэ вебтүүн уншсан биз дээ? Үнэхээр сонирхолтой. Даанч дараагийн хэсэг нь орохгүй юм. Би ямар их хүлээж байна гээч"

"Үнэхээр үү?"

"Ийм зүйлээр худлаа ярина гэж юу байсан юм"

"Хөөе"

"Чи хааччихав аа?"

"Яагаад хариу бичихгүй байгаа юм"

"Унших ч үгүй байх шив"

"Пак Жисон! Найз гуай!"

"Хөөе!"

"Үнэхээр байхгүй юм уу?"

"Унтчихсан юм уу?"

"Намайг бас л үл тоож байна уу?"

"Би хэнээс болж"

"За за"

"Унтчихсан бололтой"

Гэнэт алга болчих юм! Тэр өдрөөс хойш би түүний дугаарыг аваад нойтон хамуу шиг байнга зурвас бичдэг болсон. Мэдээж тэр над руу түрүүлж бичихгүй нь тодорхой. Уг нь ингэж гэнэт алга болдоггүй юм сан.

Балай юмаа! Чонло ахын бичсэн зурваст хариу өгөлгүй нэлээн удчихжээ. Намайг хариу бичсэн даруй тэр зурвас илгээв. Жисон яагаад алга болсон талаар л би бодож байх аж.

Нойр хүрэхгүй байсан тул Чонло ахын зурваст хариу өгөнгөө дуу сонссоор хэвтэж байв. Гэнэт мэдэгдэл ирэх ба өнөөх вебтүүний шинэ хэсэг орсон тухай байлаа. Хэвтэрт байгаа байж босоод үсрэх нь холгүй баярласаар хурдхан шиг орж үзэв.

1 дүгээр хэсэг | Хуурамч араатан ба гоо үзэсгэлэн

Уншиж эхлэх гэж байтал Жисоноос "Гэнэт ажил гараад, уучлаарай" гэсэн зурвас ирлээ. Би вебтүүнээ унших гэж яарч байсан тул хариу бичээгүй юм.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now