| 19 |

647 121 26
                                    

"Хоолой жоохон сөөчихсөн юм аа... Би үүнийг дуусгаад залгана аа, ээж ээ"

Утсаа халаасандаа хийхдээ би хүчтэй ханиасаар хүмүүс бөөгнөрсөн газар луу зүглэв. Араас Чонло гүйж ирсээр намайг түшиж аваад "Бурхан минь гэж. Чи халуурч байна, Жихён"

Би түүнээс гараа татаж аваад өөдөөс нь харан, сөөсөн хоолойгоороо "Яагаад надад хэлээгүй юм бэ?"

Чонло ах санаа алдсаар, хар зангиагаа аажуухан тэгшилсээр "Би түүний зөвшөөрөлгүй хэлж зүрхлээгүй юм" хэмээн шивнэв. Бидний нулимс бүрхсэн нүднүүд нэгнээ ширтэнэ.

"Жихён минь, чиний бие базаахгүй харагдаж байна" Жисоны ээж гарыг минь атгасаар ийн хэлэхэд би "Зүгээр дээ, зүгээр"

Эргэн тойронд цөөхөн хүмүүс. Жисоны гэр бүлийн хэдэн гишүүн, Чонло аав ээжийн хамтаар, ангийн багш, тэгээд л би. Энэ дунд юуг ч ойлгож амжаагүй байсан хүн магадгүй би л байх.

Тойрог хүмүүс бүгд албаны хар, бараан хувцастай. Бүгд нүүрэндээ хөвгүүнийг санагалзсан сэтгэл, гунигийг тээсэн харагдана.

Бусдаас жоохон зайдуу очиж зогстол Чонло бас л намайг даган хажууд ирж зогсов.

"Надад хэлсэн бол би..."

"У-уучлаарай"

"Надад итгээгүй болохоор Жисон өөрөө хэлээгүй юм болов уу?"

"Үгүй ээ, Жихён. Огтхон ч тийм биш. Жисон сургуульд орохынхоо өмнө өвчтэй гэдгээ олж мэдсэн. Түүнд амьдрах хэдэн жил байгаа гэдгийг ч бас. Өөрийнх нь төлөө хүмүүс шархална гэх бодол түүний дургүйг хамгийн ихээр хүргэдэг байсан тул гэр бүлийнхнээсээ өөр хүмүүстэй дотно харилцаа үүсгэхгүй байхаар шийдсэн. Балчир хүүхдээс тийм ухаан гарна гэдэг хачирхалтай байгаа биз... Эдгэрэх боломж хайсаар эмчилгээ тасралтгүй хийлгэх тусам түүний амьдрах жил уртассан. Багаасаа надтай дотноссон өссөн тул би түүний цорын ганц найз байлаа. Чамайг нүүж ирэхийн өмнөхөн тэр өөрийн сүүлийн хугацааг олж мэдсэн. Тэр үед л чи түүний амьдралд оч мэт гараад ирсэн юм"

Би үсээ зулгаах шахам оролдсоор, толгойгоо сэгсрэн "Би энэ бүхэнд итгэж чадахгүй нь. Энэ хар дарсан зүүд гээд хэлээд өгөөч"

Чонло ах над руу цөхөрсөн нүдээр ширтэх үед би өөрийн мэдэлгүй түүний мөрөн дээр толгойгоо тавьсаар мэгшиж эхлэв. Хоолой хорсож, толгой өвдөж байгааг ч хэлэх үү.

How To Be A WeirdoWhere stories live. Discover now