~Элсэн цаг~
🖤
"Бид энэ талаар ахиж ярихгүй гэж тохиролцсон биз дээ?!"
Жонгүг над руу бараг л хашгирч би зүгээр л түүн рүү чимээгүйхэн харж байлаа. Би ердөө л түүнд ээжийг нь олж өгөхийг хүссэн юм. Гэхдээ би хүссэн ч тэр хүсээгүй аж.
Өглөөхөн болсон маргааны дараа бид олон цаг юм ярьсангүй. Магадгүй энэ бүхэн миний буруу боловч ердөө л би түүнд туслахыг хүссэн сэтгэл минь гомдол нэхнэ. Ядаж л тэр над руу өглөөнөөс хойш хашгирч олон цаг хөндий байх хэрэггүй байсан юм.
Ээжтэйгээ уулзвал би түүнийг ямар их жаргалтай байх бол гэж бодсон. Надад ээж байгаагүй ч ээжтэй хүүхдүүдийг харж тэд нарын жаргалыг өөр дээрээ мэдрэх шиг л болдог байсансан.
Би ердөө л түүнийг жаргалтай байлгамаар байна.
Хөндий харьцаа маань удаан үргэлжилж бардам зан, гомдол хоёр минь амнаас үг урсагсангүй. Өдрийн эмчилгээ эхэлж би эмчилгээний өрөөнд орлоо. Дараа нь Ким эмч намайг өрөөнд нь ирэхийг хүссэн. Юу ярих талаар бараг л гадарлаж байсан тул би чимээгүйхэн түүний өрөөнд дуслаа чирсээр орсон юм. Анх ирэхдээ ямар их зүүнээс айдаг байсан билээ? Гэтэл одоо энэ өвдөлт юу ч биш юм шиг л мэдрэгдэнэ. Өрөөнд ороход өнөөх л зах хязгаар үгүй цагаан бүхэн нүд гялбаж байх нь дургүй хүргэх шиг. Эмч намайг дуудан суулгаад юм ярихгүй ихэд удлаа. Тэгээд тэр
"Гармаар байна уу?"гэж асуух нь тэр...
Ким эмчийн нүдэнд гуниг хуран нүд нь гялтагнаж байхыг хараад би юу хэлэх гэснийг нь ойлгосон юм.
"Гармаар байна"
Тэр толгой дохин над руу харан инээмсэглээд урсах гэсэн нулимсаа барихаар хойш гэдийх нь тэр. Түүнийг миний төлөө нулимс унагах хэрэггүй гэж бодож байна.
"Жонгүг? Тэр яаж байна??" Би түүнээс асуув.
"Биеийн байдал нь яг л хэвэндээ байгаа. Муудахчгүй, сайжирах ч гүй... Гэсэн ч хэзээ нэг өдөр далайн эрэг дээр болсон явдал давтагдаж тэр нүдээ нээхгүй байж магадгүй юм"
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanfictionЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020