~👶~
Өчигдөр шөнө бид хоорондоо бараг л юу ч ярилгүйгээр өрөөндөө ирсэн юм. Магадгүй бага зэрэг бие биенээсээ ичсэн байх л даа.
Тэгээд бид шөнөжингөө зарим зүйлсийн талаар ярилцсан. Мэдэж авсан зүйл маань гэвэл Жонгүг тэр хамтлагийг үнэхээр сайн мэддэг гэж хэлсэн. Доороо нэг охин дүүтэй. Дүү нь энэ хамтлагийн фэн болохоор өөрийн эрхгүй фэн нь болчихсон гэж хэлсэн юм. Анхнаасаа л ямар ч дуучны тоглолт байгаагүй юм биш Жонгүг энэ хамтлагийн фэн нь болохоор надад худлаа хэлж заавал эднийг үзэхийг хүссэн гэсэн. Гэхдээ би тийм ч их уурлаагүйээ. Тэр жаргалтай байсан шүү дээ. Ямартай ч бид үзэж чадсан нь л сайхан байна.
Бас би зарим зүйлд бага зэрэг гомдох болсон. Би Жонгүгт бараг л өөрийнхөө бүх зүйлийг ярьсан байхад би түүний нэр нас бас нэг охин дүүтэйгээс өөр зүйл юу ч мэдэхгүй юм. Гэсэн ч би асууж зүрхэлсэнгүй. Тэр хэзээ нэгэн цагт хэлэх л болно. Тэр үе хүртэл хүлээхэд л болох байх.
"За өнөөдөр бид юу хийх вэ?"
Жонгүг их л цоглог дуугаар асууж харин би саяхан тариулсан хэсгээ даран ярвайн сууна.
"Асрамжийн газар луугаа явмаар байна"
Би тэндээс явсанаас хойш ахиж огтхон ч очоогүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч амьдралаа босгохын тулд би дэндүү шаргуу, дэндүү завгүй амьдарсан болохоор очиж чадаагүй байх. Тэгээд өнөөдөр би тэнд очихоор шийдсэн юм л даа.
Асрагч эхээ маш их санаж байна. Бас найзуудыгаа ч. Гэхдээ тэд одоо тэнд байхгүйлдээ. Гэсэн ч уулзахыг үнэхээр их хүсч байлаа.
Согжин эмч биднийг байн байн гарч яваад байгаад их дургүйцсэн. Учир нь бидэнд муу юм болно гэж их л айгаад байгаа бололтой байсан.
Бид тэрнийг хөнгөхөөн ятгаад хурдхан шиг эмнэлэгээс гарлаа. Заримдаа тэр дэндүү үглээ болчихдог. Үнэхээр шүү. Уурлахаараа их инээдтэй. Хамаагүйлдээ гэхдээ Согжин эмч үнэхээр хөгжилтэй хүн шүү.
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanfictionЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020