~Үнэхээр хартай~
Хоол идэж чадахгүй байсан тул би зүгээр л хоолоо амтархан идэх Жонгүгийг харж байлаа. Зөндөө их идэж байна шүү. Идэж чадаж байгаа нь ашгүйдээ. Хэрвээ тийм биш байсан бол би их санаа зовох байсан.
"Та анх уулзаж байсныгаа бодвол илүү турчихсан гэдгээ мэдэх үү?"
Би толгой сэгсрэн тавган дээрх өндөгний ороомогноосоо савхаараа аван аманд нь хийж өглөө. Тэр их дуртай юм л даа.
"Та хоол идэх хэрэгтэй. Ядаж миний төлөө"
Орсон замаараа буцаад гарахаас хойш идэж чадахгүй нь. Бөөлжих үнэхээр муухай. Бас би түүнд хачин царайгаа харуулахыг үнэхээр хүссэнгүй.
Тэр минь ч бас өвчинг туулж байгаа болохоор тийм ч их шахсангүй. Хэрвээ бусад хүмүүс байсан бол намайг эвгүй байдалд оруулаад суух байлгүй.
Түүнийг хоолоо идэж дууссаны дараа бид хамтдаа хөтлөлцөн эмнэлгийн хоолны газраас гаран өрөө рүүгээ чимээгүйхэн алхах аж.
Бие минь өдрөөс өдөрт муудаж байгааг би хангалттай мэдэрч байлаа. Тийм болоод ч тэрүү тэр чинээгээр айдас томрох юм. Хэрвээ диваажин гэж байдаг бол үхсэн ч түүнтэйгээ уулзах болов уу?
"Өнөөдөр юу хиймээр байна Жонгүг?"
"Харин л дээ. . . " Тэр бодож байснаа "Хүсэл маань дуусчихсан юм шиг байна" гэх нь тэр.
"Юу???? Гэхдээ ердөө гуравхан л байсан шүү дээ"
Түүн рүү гайхан харахад тэр инээмсэглээд үргэлжлүүлэн урагш алхсаар байлаа. Тэр заримдаа их сонин болчих юм.
Анх бид бие биенийхээ хүслийг биелүүлэхээр болсон үед би түүнийг хүслээ нямбайлан дүүргэн бичиж байгааг харсан. Гэвч одоо дуусчихсан гэх юм."Анх уулзахдаа бид бие биендээ сайн байгаагүй. Тэгээд л миний хүслийн жагсаалт их байсан хэрэг. Одоо бол тэр бүхэн биелчихсэн бололтой. Бас гэр бүл...тэр бүхэндээ ч цэг тавьчихсан. Магадгүй одоо үхсэн ч харамсахгүй бололтой."
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanficЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020