~Day 4~

2.3K 400 48
                                    

~🌸~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~🌸~

Өглөөний цайгаа уучихаад сүүлийн удаа бид охиныг үнсэн асрамжийн газраас гарав. Бороо одоо ч орох бөгөөд өмнөхөө бодвол арай зөөлөн шивэрч байлаа. Шөнөжингөө унтаж чадаагүй болоод ч тэр үү Жонгүг бид хоёр их л дуу муутайхан алхана. Шиврэх бороо бага багаар хувцаснуудыг минь норгож байсан ч бидэнд огт хамаа байсангүй. Ер бусын хачин уур амьсгал бүрхжээ. Үнэн хэрэгтээ нойрмогоос бус охиноос болж л ийм нөхцөлд байгаа юм. Хэрвээ арай удаан амьдрах завшаан байсан бол бид охиныг хэзээ ч үлдээхгүй байх байсан.

Бид яг л жаахан хүүхдүүд шиг шавхай туучин алхах хэрнээ хоорондоо ганц ч үг солилцсонгүй. Тэгээд толгойд маань олон төрлийн бодол хөвөрч орхижээ.

Үнэндээ Жонгүг надад сайн бишийг би мэднэ. Би үүнийг түүнээс хангалттай мэдэрчихээр ухаантай гэж бодож байна. Тэр надад итгэдэггүй. Заримдаа амандаа ирчихээд байгаа өөрийнхөө тухай яриаг цааш залгиж орхидог. Тэр яг л 'тэрэнд хэлээд дэмий байх' гэж боддог байх л даа. Мэдээж Жонгүг хэвийн нэгэн байсан шүү дээ. Үнэндээ би түүнийг сувилагч эмэгтэйтэй хэд хэдэн удаа унтсаныг мэднэ. Тэгээд л хэвийн гэж бодогдоод байгаа юм.
Тэр тийм ч хурдан хүйсийн чиг баримжаагаа өөрчилчихөөр нэгэн биш. Бид танилцаад 5 шөнө өнгөрч байна. Магадгүй энэ хэн нэгний хувьд асар хурдан хугацаа мэт боловч над шиг хүмүүст амьдрал бүхэлдээ өрнөж болохоор их хугацаа аж. Энэ л шалтгаанаас болж Жонгүг надаас татгалздаггүй байх л даа.

Бодлыг минь сарьнуулах мэт хажууд такси ирэн зогсоход бид орон сууцгаав. Бороо улам ширүүсч цонх нүдэх бөгөөд шилэнд тогтсон дуслууд чимээгүйхэн доош урсах аж.

Яг ийм үед Мину бид хоёр орондоо ороод халуун шоколад ойчлон суудагсан. Тэр надад хайргүй ч гэсэн яджил надад анхаарал тавьдаг байжээ. Ийм болохоор л түүнийг мартахад улам хэцүү байгаа байх. Гэсэн ч одоо зүрхэнд минь бага багаар Жонгүг гэх хүн орж иржээ.

Амьдрах 13 хоног || Taekook || ДууссанWhere stories live. Discover now