~Төрүүлсэн эмэгтэй~
Өглөөнөөс хойш баргар царайлах түүнийгээ хараад би яаж ч чадсангүй. Заримдаа харамсал гэгч дэндүү хожим ирэх юм.
Ээжийнх нь тухай сэрээд л хэлчихсэндээ харамсаж, маргааш л хэлдэг байж дээ хэмээн бодно. Гэхдээ хэрвээ хэлэхээсээ өмнө үхчихвэл магадгүй миний сүнс түүнд хорогдоно биз. Тэр өдөр уурлаж бидний хөндий харилцаа үргэлжилсэн өдөр ямар аймшигтай байсныг бид хоёул мэдэрсэн. Тиймээс Жонгүг надад юу ч хэлээгүй дээр тэр эмэгтэйтэй уулзахаа ч амласан юм. Гэсэн ч түүнд ямар хэцүү байгааг ойлгохдоo энэ бүхнийг ганцхан өөрийн том толгойгоор шийдэж галзуурсандаа дэндүү ихээр гэмшсэн юм.
Өөрийг нь гөлөг мэт орхисон төрүүлсэн эхдээ ямар их гомдож байгааг нь сонсоогүй байсан ч мэдэрч байлаа. Эцэст нь Жонгүг ямар ч буруугүйгээр энэ дэлхийд мэндэлсэн ч эцэг эхийнхээ золиос болон зовж тарчилсаар эцэст нь явах гэж байна.
Энэ бүхний дараа хүүхэд бүх юмны золиос болж эцэг эхийнхээ үйлийн үрийг төлж амьдрах хувьтай байж.Би асрамжийн газар яаж очсоноо мэдэхгүй. Гэсэн ч тэр газар байх олон арван хүүхдүүд бэлэг болж ирсэнийхээ төлөө дэндүү их зовсоор байдаг. Тэд төрөхдөө л өөрийн мэдэлгүй зовлон гэх ачааг авч орхидог. Яагаад тэд гэмгүй байж зовсоор бас дахин зовсоор байдаг юм бэ? Ердөө хэн нэгэнд хайрлуулах гэж тэгж их зовдог юм бэ?
Том болсоор ухаан суух мөчид эргэн нэг амьдралаа дурсахдаа хорвоогийн хамгийн ялзарсан хэсгийг бодох тэр л цагт хүүхдийн гэнэхэн цагаан тархи хэдийнээ бохирдчихсон байдаг юм.
Гэхдээ энэ бүхэн бидэн шиг хүүхдүүдэд наснаасаа эрт хэтэрхий багаас минь нөлөөлж зовж тарчилсаар л байдаг.
Дэндүү харамсалтай бас дэндүү өрөвдмөөр.Жонгүг замын турш цонхоор ширтэж байлаа. Бид түрүүхэн түрээсэлсэн шинэхэн машинаа унан ээжийнх нь ажлын газар луу явж байгаа нь энэ. Түүний эх гэх эмэгтэй саяхан их том хоолны газар нээсэн бөгөөд сүүлийн үед нэлээн алдар нэрд гарсан учраас олоход дэндүү амархан байж. Тиймээс ах надаас тийм ч их мөнгө аваагүйд баярлаж байсан юм. Бас биднийг үхэхээс өмнө олдсонд.
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanficЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020