~🌊~
Одоо ердөө надад хоёр хүсэл үлдсэн. Гэтэл бид одоо халуураад хэвтэж байна шүү дээ. Өчигдөр яагаад энэ талаар бодоогүй юм болоо?
"Жонгүг унтаж байна уу?"
Би толгойгоо барьсаар дээш босоход Жонгүг ч бас даган бослоо. Тэгээд бид өөд өөдөөсөө хэсэг харж суугаад тэнэг юм шиг л инээлдэх аж. Түүний үс өрвийж толгой дээрээ хүйтэн жин тавьсан нь дэндүү эгдүүтэй байсан ч инээхгүй байж чадсангүй.
"Ахаа одоо яах вэ? Хүслээ биелүүлж чадахгүй нь"
Би инээмсэглэв. Тэгээд одоо ч манарах толгойгоо барьсаар түүний дэргэд ирлээ. Тэр над руу гайхан харсан ч би тоолгүйгээр түүнийг татаад хамтдаа хэвтэв.
"Жонгүг-а зүгээр л ингээд хэвтэцгээе! Зөөлөн тэврээд хамтдаа унтацгаая!"
Би түүний үсийг үнэрлээд халуу шатах биеийг нь ороон хэвтэх аж. Одоо үүнээс илүү зүйл хүсэхгүй байна.
"Босцгоо!! Тэнэгүүдээ!"
Гэнэт хаалга онгойсоор бидний сайхан байдлыг тасалдуулан Согжин эмч хэдэн сувилагч нартай орж ирлээ. Тэр биднийг ирэхэд бараг л цаг гаруй үглэж лекц тавьсаны дараа бид өрөөндөө орцгоосон юм. Тэгээд удаачгүй шөнөжингөө халуурсан. Одоо өглөөний үзлэгтэй болохоор тэр иржилдээ.
"Та нар шиг ийм зөрүүд өвчтөнтэй учирч байсангүй"
Тэр шогширч шөнөжингөө хэлсэн үгээ давтан хэлэв. Тэр залхах хэрэгтэй. Би арайхын дээш өндийгөөд орон дээрээ очив. Дөнгөж саяхан л түүнтэй цуг хэвтэж байхад.
"Өнөөдөр эмнэлгээс гарахгүй шүү!!! Сувилагч үүдэнд чинь тавьчих болохоор. Ойлгосон уу?"
Бид түүн рүү зэрэг муухай харахад тэр чанга чанга инээгээд биднийг дагуулан үзлэгийн өрөө рүү явах аж
"Та хэтэрхий хүйтэн сэтгэлтэй юмаа?! Бид халуурч байна. Наад үзлэгээ дараа болж болохгүй гэж үү?!"
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
أدب الهواةЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020