~Day 13~

2.1K 342 57
                                    

~Сүүлчийн бороо~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Сүүлчийн бороо~

Жонгүг энэ удаад Тэхёнаас түрүүлэн сэрсэн юм. Энэ үнэхээр анхных. Түүнээс түрүүлж сэрсэн нь. Тэгээд өчигдөр шөнө хийсэн ажлаасаа болоод халууцахдаа онгойлгож орхисон цонх руугаа харлаа.
Өндөр өндөр барилгын дээгүүр манан татаж, бороо шаагин орсоор усны ширхэг бүр шил даган урсана.
Чийгтэй хөрсний үнэр өрөөгөөр нэг үнэртэж, жихүүдэс хүрэм сэрүүхэн салхи хөшиг намилзуулах нь тэр.

Ил гарах нүцгэн цээж нь хүйтнийг мэдрэхдээ Тэхён бага зэрэг хөдөлсөн ч дараагаар нь мэдрэгдэх халуун зүйлд эргэн гүн нойрондоо автлаа. Жонгүг түүнийг дааруулахгүй гэсэн дээ тэвэрсэн нь энэ байсан юм.

Бороог харахдаа тэр анх тэдний бороонд зугтаж байснаа санана. Тэгээд хоёул халуурч хэвтэхдээ бие биенийгээ шоолж байснаа. Магадгүй тэр л үед зүрхэндээ асар том зүйл мэдэрч, тэр л үед тэр ахдаа дурласан гэдгээ мэдэж байлаа. Магадгүй тэрнээс ч өмнө байх. Мэдэхгүй юм.

"Жонгүг-а өлсөөд байна"

Тэхён амандаа бувтнан томоор эвшээсээр дээш өндийхөд Жонгүг ч бас сунайн бослоо.

"Ахаа хувцасаа өмс!"

Шууд л орноос босон цааш ус уухаар явах ахыгаа харан Жонгүг хөхөрлөө. Гэсэн ч тэр сайхан харагдаж байна. Хөөрхөн ахыгаа харахдаа Жонгүг томоос том мишээл нүүрэндээ тодруулна.

"Зөндөө харчихаад битгий маяглаад бай! Тэглээ ч ганц удаа ч болтугай юу ч өмсөлгүй гэртээ явахыг хүсдэг байсан юм заюу?!"

"Хөөх!! Гаж юмаа~~~"

"Үгүй чи л гаж донтон!"

"Та өнөөдөр үнэхээр их ярьж байна! Бидний анхны уулзалтын үе бодогдчихлоо байна~"

Жонгүг хэлэн босч хувцасаа өмсөөд хоол захиалах нь тэр. Тэхён ч тэр даарч байсан тул нэг их удалгүй хувцасаа өмссөн юм. Бас тэр үйлчлэгчийг ирэхэд нүцгэн зогсож болохгүй шүү дээ. Жинхэнээсээ торны цаана орох биз.

Амьдрах 13 хоног || Taekook || ДууссанWhere stories live. Discover now