~🌸~
Бид ярилцаж байгаад хүслээ зургаа зургаагаар хувааж авахаар тохиролцлоо. Тэгээд үлдсэн нэг хүсэл нь бидэн дундаас гарах юм. Бид холбогдож тоглоод надад аз таарсан ч юм уу бүү мэд би ялж эхний зургаан өдөр миний хүслийг биелүүлэхээр болов. Үнэндээ Жонгүг тоглохдоо үнэхээр сайн юм байна лээ. Энэ ч асуудал шүү! Би хэн нэгэнд ялагдах үнэхээр дургүй болохоор тэр байх.
Би түүнийг юу тэгж их хүссэнийг мэдэхгүй юм. Ямартай ч би түрүүлж хийх болсонд тэр их л бухимдаж байсан. Яахав хохино л гэж хэлмээр байна.
Бид өглөө Ким Согжин эмчийн чанга хоолойноос болж арай ядан сэрэх аж. Бурхан минь би түүнийг ийм чарлаа гэж бодоогүй шүү. Тэр үнэхээр даруухан бас царайлаг харагддаг байсан.
"Хөвгүүдээ!! Босоод өглөөний үзлэгтээ ороод тариагаа хийлгээрэй"
Яагаад үхэх гэж байгаа хүмүүст эмчилгээ хийх гээд байгаа юм бэ?. Ядаргаатай юм. Ядаж байхад би энэ хараал идсэн зүүг ямар ихээр үзэн яддагийг мэддэг ч болоосой. Багаасаа л тариа зүүнээс үхтлээ айдаг байсан. Одоо ч хэвэндээ. Аймшигтай биш гэжүү. Чиний дотор нарийнхан хутга шиг зүйл орчихоод судас руу чинь хачин зүйл цацаж байна гээд боддоо. Арьс мах руу чинь сүлбэж ороод л.
Би хөдөлж ядан босож байтал Жонгүг үүдэнд зогссон чигтээ нааш харж байлаа. Бас нүдээ эргэлдүүлэхээ ч мартсангүй.
"Зүгээр тариа тариулахгүй, дусал хийлгэхгүй байж болохгүй гэж үү"
Би амандаа бувтнав. Үнэндээ айгаад байна. Үнэхээр шүү. Эр хүн нтр гэсэн юм бодоод хэрэггүй. Өвдөхөд эр эм огтхон ч хамаагүй биз дээ. Гомдож шаналахад эр эмийн ялгаа хэнд хэрэгтэй юм...Охид л зөвхөн уйлж, гомдож, эрхэлж, даврах эрхтэй юм уу? Эр бол юу гэж. Адилхан хүн шүү дээ.
"Юу вэ?? Чи айгаад байгаа хэрэг үү? Өчигдөр чи надаар зүгээр л дусал хийлгүүлээд байсан биш гэж үү?"
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanfictionЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020