~Сүүлчийн удаа~
Нүдээ аажмаар нээхдээ саяхан зүүдэлсэн аймшигт зүүднээс болж нүд минь нулимсанд норсон байлаа. Тэгээд нэг гараа явуулан нулимсаа арчаад эргэн тойрноо харвал бидний буудалсан буудлын өрөө харагдана. Хажууд Жонгүг бэлхүүсийг минь ороон чангаар тэвэрчээ. Өөрийгөө эмнэлэгт сэрнэ гэж бодсон ч энд сэрсэндээ яагаад ч юм дэндүү ихээр баярлана. Цаг харвал есийг зааж түүнийгээ сэрээхгүй гэсэндээ аажмаар босон өглөөний цай захиаллаа. Нэлээн удаан ухаангүй байсандаа түүний өмнө гэмших шиг. Ямар их айж, ямар их ганцаардсан бол.
Түүнийг ухаангүй хэдхэн цаг байхад би ямар их айж бас сандарч байснаа санаж байна. Миний Жонгүг.Удалгүй өрөөний үйлчилгээ ирж би тэднийг чимээгүй байхыг сануулаад хоолоо авлаа. Тэр минь одоо ч унтах бөгөөд сэрэх шинж байсангүй. Тиймээс хоолоо бүтээж тавиад усанд орохоор шийдэв. Яагаад ингэж удаан унтаад байнаа. Шөнөжингөө унтаж чадаагүй юм болов уу?
Түүнийг ээжтэйгээ юу ярьсан талаар би мэдэхгүй. Гэхдээ Жонгүг маш их уйлж бас тэр эмэгтэйгээс зугтааж байсныг санаж байна. Миний хөөрхөн Жонгүг. Тэрэнд минь ямар хэцүү байсан бол. Би гэж хэрэггүй амьтан ухаан алдаж унаад байдлыг бүр ч дордуулж орхисондоо харамсаж байна.
Уснаас гарж ирээд толинд өөрийгөө харахдаа золтой л хашгирчихсангүй. Ийм царайтай хэр удаж байгаа бол? Хөхөрч, цайсан царай минь магадгүй өнөөдөр үхэх мэт харагдана. Үнэхээр хачин харагдаж байна.
Гэсэн ч инээмсэглэн нүүрээ тосолж, үсээ янзлаад цагаан халад нөмрөн угаалгын өрөөнөөс гарлаа.Намайг гарахад Жонгүг хэдийнээ сэрчихсэн орон дээр уйлан сууж байх нь тэр. Ахиад л уйлчихлаа. Ахиад л тэр минь уйлчихлаа. Уйлуулахыг хүсээгүй юмсан. Миний залуу. Миний Жонгүг.
Яаран түүний дэргэд очоод хурдхан тэврээд авлаа. Яагаад уйлчихваа. Битгий уйлаач!
"Та зүгээр байна! Таныг намайг хаяад явчихлаа гээд ямар их айсаныг мэдэж байна уу? Үхсэн ч хамтдаа үхнэ гэж хэлчихээд. Хаяж явахыг тэгж их хүсээ юу? Муу тэнэг"
Тэр намайг цохин орилж би ч бас уйлж орхилоо. Уучлаарай.. үнэхээр уучлаарай. Миний бие сульдаж байсан ч би түүнд цохиулсаар л байсан. Тэгээд гэнэт хоолоо идэхээ санахдаа түүнийгээ тайвшруулан бид ширээний ард суусан юм. Хоол идэх хүсэлгүй байсан ч хэрвээ идэхгүй бол түүний минь санаа зовно шүү дээ. Миний хөөрхөн залуу. Ямар ч л байсан идэх хэрэгтэй. Магадгүй одооноос хором мөч бүхнийг нандигнах хэрэгтэй бололтой.
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
أدب الهواةЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020