~Хачин зүүд~
Бид танилцаад 7 шөнө өнгөрчээ. Энэ бүхэн хэн нэгний хувьд дэндүү богино мэт боловч миний хувьд дэндүү олон зүйл болж өнгөрсөн. Аз жаргал, гуниг зовлон, догдлол гээд ердөө өдөржингөө хэвтээд өнгөрчих тэр л цаг хугацаандаа бүхий л мэдрэмжүүдийг асар ихээр мэдэрчихэж. Хэдхэн өдрийн өмнө харсан залуудаа магадгүй ухаанаа алдатлаа дурлачихаж.
Тэр сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтээд арван цаг өнгөрсөн байлаа. Шөнөжингөө түүнийгээ ширтэн суухдаа өнөөх бурхан гэгчид нулимсаа залгин залгин залбирав.
Эмч хэлэхдээ түүнд хагалгаа хийж болохгүй учраас эм тариагаар аргацаалаад ухаан орохыг нь хүлээх ёстой гэж хэлсэн. Найдвар гэх зүйл байхгүй болчихсон шүү дээ. Тийм зүйл байхгүй болчихсон. Гэтэл би найдвар гэх зүйлийг сэтгэлдээ тээгээд залбирахаас өөр чадах зүйл надад байсангүй. Тэр сэрэхгүй бол яах вэ?
Гэвч хүлээлт гэдэг зүйл миний хэдхэн хоногийн амьдралд дэндүү хүнддэх юм шиг санагдаж байлаа. Айж тэвдэхдээ гараа чангаас чанга атгаад ширтэхээс өөр хийх зүйлгүйгээр цаг хугацаа урсан урссаар эцэст нь зогсчихвий гэх айдас.
Түүнийгээ сэрэхэд хажууд нь байж чадах болов уу? Гэх айдас....
Тэгээд би хүслээ шивнэлээ....
Миний сүүлийн хүсэл
"Тэрнийг минь ухаан оруулж өгөөч!"
~~~~
Жонгүггүй өнгөрсөн 14 цаг. Өрөөндөө бүгж цонх ширтэхээс өөр хийх зүйлгүй өнгөрсөн 3 цаг.
Шөнөжингөө түүнийгээ сахиж нойргүй хоносон хэрнээ одоо ч унтаж чадахгүй байгаад минь Согжин эмч үглэх аж. Түүний үглэлт хадаж миний хувьд улиг болжээ. Үхэх мөрөөрөө үхэхгүй хэн нэгнийг ингэт л нь зовоож байгаагаа мэдэх ч угаас гардаг зөрүүд зан минь дийлчихсэн бололтой.
Согжин эмчийн үглээ үргэлжилсээр би чимээгүйхэн цонх руу харан сууж байтал гэнэт хаалга онгойж Чой сувилагч гүйсээр орж ирэв. Тэр Жонгүгийг сэхээн амьдруулах тасагт дааж авсан сувилагч тул би түүнд ямар нэгэн зүйл болждээ гэж таамаглан шууд л босон зогслоо.
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanficЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020