~Дүү~
Үүрээр яагаад ч юм эрт сэрчихээд Жонгүгийг ширтэн суулаа. Өнөөдөр түүний минь хүслийн жагсаалтыг биелүүлэх эхний өдөр шүү дээ.
Одоо би дэндүү их жаргалтай байна. Яг л үхэхээ мэдсэн мэт жаргалтай байна. Гэхдээ энэ их жаргал амьдрах хүслийг минь улам л нэмээд байх юм. Яах ёстой вэ? Яавал би түүнтэйгээ илүү удаан байж чадах бол?"Ахаа? Яагаад ийм эрт сэрчихээ вэ?"
"Чиний унтаж буй төрхийг харах гэж эрт сэрчих шиг боллоо"
"Юу вэ?"
Жонгүг инээмсэглэн доош харах бөгөөд доод уруулаа хазлах нь тэр.
Хөөрхөн гэдэг нь...
Тиймээ энэ л хангалттай. Хэлсэн үгс, хийсэн үйлдлүүд минь түүнийг инээмсэглүүлж байвал бусад нь болох нь тэр. Илүү шунахгүйгээр үхэн үхтлээ хамт байж чадна шүү дээ.
"Тэгэхээр чиний эхний хүсэл?"
Ийн асуухдаа би гараа аажуухан явуулсаар хатаж хуурайшсан уруул дээр нь зөөлөн хүрэв. Энэ хөөрхөн уруул нь яагаад ингээд хуурайшчихсан юм болоо. Чийглээгүй удчихсан юм болов уу?
"Надад хүсэх зүйл байхгүй ээ. Зөвхөн таныг л хүсэж байна"
"Вуааввв романтик юм аа."
Би чанга чанга инээсээр түрүүнээс хойш нүдэнд өртсөн өнөөх уруулыг нь үнэсээд холдоход одоо арай дээр харагдаж байлаа. Хатаад байх юм бол байнга ингээд үнсэж өгч болох юм байна. Тэгвэл дахиж энэ хөөрхөн уруул нь гандахгүй шүү дээ.
"Та л харин дэндүү нялуун байна"
Би инээмсэглэн одоо ч асуусан харцаар харна. Түүний хэдэн ч хүслийг хамаагүй биелүүлэхийг хүсэж байна. Харамсах зүйлгүй явсан нь дээр шүү дээ. Одоо надад харамсах зүйл байхгүй ээ. Хүссэн зүйлүүдээ хийж, хүнд хайрлуулж, хайртай болж үзсэн байхад юунд харамсана гэж. Тэр ч бас юунд ч санаа зовохгүй нүд аньвал дээрсэн.
YOU ARE READING
Амьдрах 13 хоног || Taekook || Дууссан
FanficЮу ч бодохгүй.. Хүссэн бүхнээ хийгээд... Ердөө арван гуравхан хоног... Peachkthh 2020