~Төгсгөл~

3.3K 459 95
                                    


~Сүүлчийн симфони~



"Жонгүг?"

Жонгүг бүхэл өдөржингөө Тэхёний зургийг ширтэн хүйтэн шалан дээр сууна. Тэр энэ газраас хоромч өндийгөөгүй дээр түүнд тэгэх ч шалтгаан байгаагүй юм. Учир нь Тэхёний оршуулганд хэн ч ирээгүй. Түүнд хэн ч байхгүй болохоор тэр. Хажууханд нь их л нэр хүндтэй хүн өөд болсон бололтой хүмүүс болон цэцгээр тасарсангүй. Харин Жонгүг жижигхэн умбагар өрөөнд ахтайгаа хамт авхуулсан жижигхэн жаазтай зургаа тэврээд цаахан байх цагаан цэцгээр хүрээлэгдсэн зургийг харна. Энэ тэдний сүүлчийн зураг байсан.

Гэвч энэ байдлыг тасалдуулан түүний нэрийг хэн нэгэн дуудсан нь энэ байлаа. Олон цагаар хөдөлгөөнгүй суусан тэрээр арай ядан босоод эмчдээ мөргөн мэндчиллээ.
Зурагны өмнө байх модон бор ширээн дээр анхны бөгөөд сүүлийн цагаан цэцэг тавьсан хүн Ким Согжин байсан юм. Тэрээр зураг руу удаан ширтэн зогсохдоо нулимсаа барьж дийлсэнгүй.
Ким Тэхён...түүний хуурай дүү...түүний үгэнд хэзээ ч ордоггүй муу өвчтөн. Анх удаа эмнэлэгт ирэхдээ энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн шиг л байдаг байж билээ. Тарианаас үхтлээ айгаад бяцхан хүүхэд шиг л уйлдаг байсан. Түүний хамгийн сахилгагүй, хамгийн царайлаг өвчтөн Ким Тэхён.

"Удахгүй цаг дуусах гэж байна. Ахтайгаа архи уух уу?"

Согжин хэдийнээ үхжиж орхисон Жонгүгийг харахдаа түүний сэтгэл ямар их өвдөж байгааг мэдрэнэ. Сайн нь түрүүлж явдаг нь хорвоогийн жам бололтой.
Жонгүг гартаа атгасан жаазтай зургийг хуруугаараа илээд толгой дохьлоо.

Ёслолын цаг дуусаж тэд шаазан савтай чандарыг аван чандар хадгалах газарт ирсэн юм. Тэгээд шилэн хоргонд хийж жижигхэн цэцэг болон түүнийхээ зургийг ч тавьлаа. Одоо харин Жонгүг инээмсэглэнэ.

"Ахаа~~ намайг хүлээгээд залхаж болохгүй шүү! Бас наана чинь хөөрхөн залуус байгаа бол нэг нүдээрээ ч тоож харалгүй зөвхөн намайг л хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Та миний эрхтэнд дуртай гэсэн. Тэгэхээр надаас том нь олдохгүй л байх шүү! Дараа төрөлдөө та миний дээр гарахыг би зөвшөөрч байна! Тийм болохоор томоотой л байгаарайдаа!"

Согжин хэдий гунигтай байсан ч түүний үгэнд зөөлөн инээмсэглэж байлаа. Тоглоом хийхтэйгээ байгаа нь ямар сайн бэ?

"Эмчээ... Та миний чандарыг ч бас энд хийгээрэй. Ахынхтай цуг"

Согжин толгой дохиход Жонгүгийн санаа нь амарсан бололтой уртаар амьсгаа аваад тэндээс холдлоо. Тэд гудамжны жижигхэн мухлагт ороод бүх зовлон шанлалаа марттал уусан юм. Жонгүгийн амнаас зөвхөн түүний хайртын тухай л гарах нь хүмүүст хэтэрхий залхам биз. Тэр магадгүй үхэн үхтлээ ярьсан ч хэзээ ч залхахгүй биз.

Өглөө сэрэхдээ тэр эмнэлэгт сэрлээ. Хэтэрхий их уусан болоод ч тэрүү толгой нь яг л заадсаараа салах мэт өвдөн, хоолой нь хорсон аргах нь тэр.
Тэгээд босож ус уугаад эргэн тойрноо харахдаа тэр өөрсдийнхөө хуучин өрөөнд ирсэнээ анзаарлаа. Тэдний яаж орхиж явсан яг л тэр хэвээрээ байна. Орны түшлэгэнд Өвчтөн Ким Тэхён хэмээн бичсэн цаас ч харагдана.

Энд тэдний бүхий л дурсамжууд шингэжээ. Тэгээд ширээний дэргэд ирэхдээ Жонгүг одоо ч дуусгаагүй байх Тэхёний зургийг харан хэсэг зогслоо. Хэрвээ тэр хурдан зурж дуусгасан бол хайртдаа үзүүлж чадах байсан даа... Ингэж бодохдоо тэр харамсал мэдрэнэ. Тэгээд хурдхан бийр, будгаа гаргаж ирэн зөвхөн түүний л өнцөгөөс, зөвхөн түүний л хайртай Ким Тэхёнийг зурсан юм. Тэгэхдээ өмнө нь зурчихсан байсан хатаж хатуурсан тосон дээрээ давхарлан зурж байлаа.

Энэ зурагнаас хүний мөнхийн сэдэв болох хайр, дур хүсэл, гуниг зовлон гээд бүхий л зүйл шингэж эрэгтэй хүний гоо сайхан үзэсгэлэнг харуулна.

Түүний мэдэх Ким Тэхён хэтэрхий төгс урлагийн бүтээл байжээ. Тэр энэ дэлхийн хамгийн гайхалтай урлаг, хамгийн гайхалтай аялгуу байсан юм.

Харин Жонгүг тэр урлагийн бүтээлч байсан. Зөвхөн тэрхүү аялгууг хөглөдөг эгшиг байсан.

Тэд хоорондоо бийр цаас хоёр шиг л зохицдог агуу нар бас сар байлаа.

Жонгүг зургийг эмнэлэгийн хананд түшүүлж тавиад өөдөөс нь эгц харах орон дээр суух нь тэр.

Тэгээд түрүүхэн авсан хийлэн дээгүүр хуруунуудаа гүйлгэн хэний ч мэдэхгүй симфони эгшиглүүлж байлаа. Энэ аялгуу тэдний анх уулзаж байсан үеийг илтгэж хөгжилтэйгээр эгшиглэж үүний дараагаар аз жаргал, хайр, хүсэл тачаалаар хөглөгдөнө. Энэ бол түүний сүүлчийн эгшиг, сүүлчийн нот, сүүлчийн галзуурал байлаа.

Энэ симфоний хамгийн оргил хэсэгт үхэхээр зурагдсан өрөвдөлтэй хэрнээ азтай залуу. Харамсалтай ч хамгийн оргил хамгийн хүчтэй хэсэгт хийлийн чавхдас тасарч Жонгүг хойш орон дээрээ тэрийн унасан юм.

Сүүлийн бүхий л хүчээ шавхан тоглосон аялгуу тасалдан тасалдсаар өрөөнд цагний чаг чаг хийх чимээ л цуурайтаж байлаа.

Ийнхүү Тэхёнийг өөд болсоноос 31 өдрийн дараа Жонгүг ч бас араас нь явсан юм.

Энэ түүх ингээд дууссан ч дахин шинэ түүх цаана нь эхлэж байгааг хэн ч мэдсэнгүй....












За ингээд олон зуун жилийн настай бичвэр маань ийнхүү дуусаж байна. Хэтэрхий хурдан явсан мэт санагдаж байвал энэ сүүлийн хэсэг дээр цаг хугацааг нэлээн үсрэгсэн байгаа шүү~~

За ингээд энэ хүртэл уншиж дэмжсэн миний хөөрхөн уншигч нар💜🌺 дэндүү их зовж зүдэрлээ шүү бөөндөө~~ их ч удаан хүлээлээ, их ч удаан бичлээ дээ~

Бүгдэнд нь мааааааш их баярлала гэж хэлмээр байна❤️🌺

Дахин баярлалаа 💜🙆🏻‍♀️😭

Амьдрах 13 хоног || Taekook || ДууссанWhere stories live. Discover now