"Жонни~"
"За?"
"Чи итгэх үү? Өвдөлт надад яаж гайхмаар нөлөөлдгийг... Хутганы ир арьсанд минь нэвтрэх яг тэр мөчид ид шид үүсдэг. Ир нь цааш гүн орох тусам айдас мэдрэгдэж, сугалах үед тамын өвдөлт тарчлаана. Эцэст нь диваажин бий болно. Толгойд юу ч бодогдохоо больж, бие минь хөнгөрч-"
"Чшш~ унт даа Мэй."
"Сэрэхэд минь чи байх уу?"
"Алхам ч холдохгүй ээ, чамаасаа~"
•••
Өглөөг Жоннитой угтаж, хамтдаа цайгаа уун, амралтын өдөр тул өдөржин орондоо залхуурч хэвтэх төлөвлөгөөгөө биелүүлж байтал утсаны минь чичиргээ түүний тоглоомын ширээн дээр сонсогдов. Босохоосоо залхуурч, гараа сунгаж ядан утсаа аваад хартал нэг дугаараас бүхэл бүтэн 52 дуудлага, 4 захидал ирчихсэн байлаа. Жонни хажууд минь амаа ангайн "Энэ сэтгэлзүйч чинь галзуу юм байна." гэсээр толгой сэгсрэв. Явуулсан зурвас руу нь ортол 'Өвчтөн Мэй утсаа авчихвал их талархах байна.', 'Эмчилгээний чинь цаг хэдийн өнгөрчихөөд байхад миний урд талын сандал одоо ч хоосон байсаар байна.', 'Хатагтай Жон та хоёрын хооронд юу болсон нь эмчилгээ товлогдсон өдөрт огтхон ч нөлөөлөх ёсгүй.' '100 удаа залгаад утсаа авахгүй бол харамсах байх шүү.'...
"Бурхан минь!"
"Тэрэнд ч бас ямар нэгэн эмчилгээ хэрэгтэй байх."
Жонни гэдсээ даран инээсээр ариун цэврийн өрөө орохоор явахад утас минь ахин дуугарлаа. Би шууд л дуудлагыг аваад "Зуун удаа залгаад авахгүй бол яах гэж байсан юм?" хэмээн түүнээс сониучирхан асуув.
"Яах ч үгүй байсан юм."
"Хмм?"
"Анхаарлыг чинь татах гэж л..."
"Жэхён~ Би дахиж эмчилгээ эсвэл зөвлөгөө авахгүй гээд шийдчихсэн. Тиймээс цагаа дэмий гарздах хэрэггүй."
"Өвчтөнөө бүрэн эмчилж чадахгүй бол намайг яадаг тухай мэдмээр байна уу?"
"..."
"Би авсан төлбөрөө зуун хувь буцааж төлдөг юм. Энэ л миний богино хугацаанд алдартай, сайн сэтгэлзүйч гэх нэр авсан шалтгаан."
"Чи хэрвээ төлбөрийн асуудлаар санаа зовоод ингэж байгаа бол би ээждээ хэлээд аргалчихаж чадах байх."
YOU ARE READING
~Psychologist~
FanfictionCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul