PART 8

51 12 0
                                    

'I like me better when I'm with you~'

"Чи энэ дууг байнга сонсдог юм уу?"

"Яасан таалагдахгүй байна уу?"

"Таалагдахгүйдээ биш өдөр болгон сонсоод байхаар залхаж эхлээд л байна шүү."

Жэхён машинийхаа хөгжмийг бага зэрэг багсгаад, хоолойгоо заслаа.

"Гайгүй юу?"

"Юу?"

"Сэтгэл санаа чинь"

Мэй инээмсэглэсээр суудлаа зан суугаад "Чи нүд рүү минь хэсэг ширтээд л ямар байгааг маань мэдчихдэг биз дээ? Одоо яагаад тэрнийгээ ашиглахгүй байгаа юм бэ?"

"Чамтай байхаар ажил хийх их төвөгтэй болчихдог. Ямар мэргэжилтэйгээ мартах шахаж байна. Чи...Жоннигоос салснаасаа хойш их аймар болоод байгаа."

Мэй түүн рүү ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр харлаа. Анх уулзаж байхад Жэхён л сонирхолтой, аймар хүн нь байсан. Эмчилгээ нь эхлээд дундаа орж буй энэ үед тэдний байр нь солигдчихсон юм шиг л болж орхисон байв. Мэй Жоннигоос салсан тэр өдрөө дэрээ нэвширтэл уйлж, өөрийгөө ахин гэмтээгээд ч амжсан билээ. Маргааш нь ээж нь өрөөндөө ухаангүй хэвтэх охиноо хараад эмч дуудахын оронд шууд л Жэхён руу залгасан хэрэг. Тэр ирсэн даруйдаа Мэй-ийг үнэнтэй нь эвлэрүүлж байна гээд бүтэн өдрийн турш лекц тавьсан юм.

"Мэй! Чи Жоннид сайн биш гэдгээ одоо ухаарах хэрэгтэй. Би чамайг ч тэрнийг ч их удаан ажигласан... Жоннид чамтай байх дэндүү хүндрэлтэй санагддаг. Гаднаа ил гаргахгүй хэрнээ тэр дотроо үргэлж чамаас болоод давчиддаг байсан. Харин чиний хувьд, чи зүгээр л тэрнийг ашигладаг-"

"Ийм утгагүй зүйл ярих юм бол эндээс яг одоо зайл! Чи юу ч мэдэхгүй! Би Жоннид үнэхээр хайртай. Үүнийгээ ч мэдэж байна!"

"Сонс! Хэрвээ тэрэнд тэгтлээ хайртай юм бол яагаад ийм байдалд хүргэчихсэн юм бэ? Өчигдөр Жонни надтай утсаар ярьсан. Чамайг өөрийг нь хэзээ ч хайрлаж байгаагүй тухай надад бүгдийг хэлсэн. Хайртай байсан л юм бол чи Жонниг тийм зүйл бодоход хүргэхгүй байх ёстой. Хүн гаднаа биш дотроо хайрласан ч ядаж л жинхэнэ хайр бол мэдрэгддэг юм. Олон үг нуршилгүй шууд л хэлчихье. Сайн бодоод үз! Тэр чамайг өвчтэй бус эрүүл гэж хардаг цор ганц хүн нь байсан. Чамд зөвхөн тэрний тайтгаруулж хэлдэг үгс, бусдаас өмөөрч, энгийн харьцдаг байдал нь л хэрэгтэй байсан. Чи өөрөө ч мэдэж байгаа хэрнээ зүгээр л хүлээн зөвшөөрч чадалгүй, дассан зангаа хайр гээд андуурчихсан байгаа юм. Чи түүнийг өөрт чинь хайртай болохоор биш өмөөрч ойлгож чаддаг хүн гэдэг талаас нь ашигладаг. Зүгээр л чамд хэрэгтэй болохоор хажуудаа байлгаж ирсэн. Мэй~ Хайр гэдэг өгөө, аваатай байж л жинхэнэ хайр болдог юм. Гэвч чи ганцхан түүнээс авдаг. Огт өгдөггүй."

~Psychologist~Where stories live. Discover now