"Тэгэхээр тэр эмч чамаас найз залуутай үгүйг чинь хүртэл асуусан хэрэг үү?"
"Тийм ээ, тэгсэн. Бас тэр эмч биш сэтгэлзүйч babe."
"Wow, That's so weird!"
"Бурхан минь, Жонни! хэлийг чинь тасдахаас өмнө дахиж миний хажууд англиар яриад үзээрэй."
Би тэрний хоёр хацарнаас нь шахаад, уруул дээр нь үнсэхээр өлмий дээрээ зогстол хүрсэнгүй. Бүхэл бүтэн хорин сантиметрийн зөрүүтэй өндөртэй болохоор арга ч үгүй биз. Хошуугаа унжуулж, сонин царай гарган зогсох намайг Жонни шоолсоор "Миний жижигхэн охин" гэж өхөөрдөн хэлээд, ард минь зогсон, өөрөө доош тонгойн үнсэв. Үнссэнийхээ дараа "Spider-Man үнсэлт" гээд инээсээр хэлэхэд нь дагаж инээхгүй байж чадсангүй.
"Чи намайг өхөөрдөж байж, өөрөө битгий ийм хайр хүрмээр царай гаргаад бай л даа."
"Ахх~бусад охидууд намайг халуухан, догь гэж байхад чи л ганцаараа намайг эгдүүтэй, өхөөрдөм болгочих юм аа."
"Энэ чинь найз охин байх давуу эрх."
"Чамд зөндөө олон давуу эрх байхад надад яагаад байдаггүй юм бэ?"
Би тэрэн лүү 'Тоглоод байна уу?' гэсэн харцаар харлаа.
"Би ганцхан чамайг үнсдэг, ганцхан чамайг тэвэрдэг, миний таньдаг хүмүүс дотроос манайд очдог ганц хүн нь чи, надаар хоол хийлгэж иддэг хүн нь ч ганцхан чи, миний өрөөнд орж, орон дээр минь цуг хэвтэж, бүх нууцыг минь мэдэж, надтай цуг хонож, хамт болзоонд явдаг хүн нь ганцхан чи. Энэ бүгд чинь чиний найз залуугийн давуу эрх мангар аа."
"Тийм юм байна. Бас чи нэг зүйлийг мартчихсан."
"Юуг?"
"Чи зөвхөн минийх, би зөвхөн чинийх гэдэг нь бидний хамгийн том давуу эрх Мэймэй~"
Тэр бэлхүүснээс минь татан, өөр лүүгээ ойртуулаад, нүүрэндээ дулаахан инээмсэглэл тодруулж "Бас би чамайг, чи намайг хайрладаг нь~" хэмээн духан дээр минь үнслээ.
"Жонни, над шиг өвчтэй хүнийг хайрлах хэцүү биш байна уу?"
Би түүн рүү гунигтай харцаар ширтэн асуухдаа үргэлж хэлдэг хариулт нь өөрчлөгдсөн эсэхийг сонирхож байв. Тэр хөмсгөө зангидан, хүндээр амьсгаа аваад "Дахиад?! Мэй! Чи өвчтэй биш! Чамд ямар ч бусдад аюултай сэтгэцийн өвчин, эмгэг байхгүй! Зүгээр л хэсэгхэн зуурын гунигтай дурсамжнаас болсон тавгүйтэл, за юу? Би чамтай байхдаа ямар жаргалтай байдаг гэдгийг чи мэддэг ч болоосой~"
YOU ARE READING
~Psychologist~
Fiksi PenggemarCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul