Нар, сар зэрэг тэнгэрт мандсан энэ өдөр гэрэл гэгээ дүүрэн хэрнээ цаанаасаа мууг зөгнөөд байх юм. Өглөөнөөс л дотроос минь ямар нэгэн зүйл гадагш гар хэмээн чангаасны ачаар зуны үд дунд толгой дээрээс төөнөсөн шатам халуун нарнаас нуугдан гэрийн ойролцоох жижиг мухлагийн саравч бараадаж, мөстэй ундаа залгилан суулаа.
Ойрд Жонни их бодогдох болж, сургууль дээр таарах бүртээ түүнд хийсэн гэмээ ухаарахын зэрэгцээ хэрэв өдийд салалгүй, хамт байсан бол ямар байх байсан бол? Хэрэв тэгсэн бол Жонни өөрийнхөө мэдэрч байсан гунигаа хэлж ч чадахгүй илүү гүн шархтай болох байсан байх даа. Эсвэл салъя гэхэд нь би буруугаа шуудхан ойлгоод, тэрнийг жинхэнэ хайраар хайрлахыг бүр ч их хичээх хэрэгтэй байсан юм болов уу? гэх бодлууд толгойд эргэлдэнэ. Цаг хугацааг ухрааж чаддагсан бол Жоннигийн надад мэдрүүлсэн тэр их хайрын ядаж өчүүхэн хэсгийг ч болтугай эргүүлээд бэлэглэхсэн. Энгийн нэгэн хүн надад харамсалтай нь тийм шидийн зүйл байхгүй юм даа. Дээрээс нь сүүлийн хэдэн өдөр ажиглаад байхад Ижү, Жоннигоос салахаа байсныг ч анзаарсан. Өмнө нь гадарлаж байсан ч ингээд шууд сэтгэлээ илт зарлана гэж бодоогүй байж. Надтай найз гэж явах шалтгаан нь ганц Жонни байсныг эртхэн мэдэх хэрэгтэй байсан ч юм шиг. Бас Тэн...дэндүү гэнэн цайлган гэмээр тэр хүн намайг харамгүй хайрлаж байхад би энд хуучин нэгнээсээ салсан ч сэтгэлээ хагацааж чадалгүй дүүтэй нь хардаад сууж байх гэж. Тэн ах ч ялгаагүй өөдгүй миний бас нэг золиос болчихсон өрөвдөлтэй нэгэн. Ямар ч гэм үгүй байж Жонни ч, Тэн ч яагаад надаас болоод ингэж зовох ёстой юм бол?"Жэхён! Би тароны харшилтай! Мэдсээр байж..."
Танил нэр сонсогдсонд шууд л автоматаар толгой өндийн хартал нэгэн шаргал богино үстэй, намхан, туранхай, нарны шил зүүсэн, дэгжин эмэгтэй нэг гартаа мөстэй цай барин, нөгөө гараараа эрэгтэйн өмссөн хар савхинаас зуураад "Яагаад ийм зөрүүд зантай болчихдог байна аа? Хэнийгээ дуурайсан юм?" гэсээр үгэлж байв. Энэ үйлдэлд нь залхсан бололтой тэр эмэгтэйн гарыг өөрөөсөө салгаад "Өөрөө аваад уухгүй яасан юм бэ? Бүгчим халуунд хүн дагуулж гарч ирчихээд!" хэмээн хариу болгов. Савхи, гинж, бага зэргийн бариу хар жийнс, зузаан ул, үдээстэй, хар гутал...Лакдаж, хойш болгосон үс, мөн хар нарны шил. Залуу шилээ дээшлүүлэн царайгаа ил болгоход миний мэдэх Жэхён...үгүй ээ, миний мэдэхгүй ч таньдаг Жон Жэхён гараад ирэв.Би түүнийг дуудах эсэхдээ эргэлзэхийн зэрэгцээ гадаад төрхөөс нь болоод гайхширч байлаа. Миний мэдэх тэр үргэлж хүрэм, польто, хослол, цагаан, шаргал өнгөтэй, энгийн, классик хувцас өмсөн, үсээ нүднийхээ урдуур оруулан янзалдаг. Харин одоо өмнө минь зогсож байгаа нь...Ахлах сургуулийн муу залуу шиг л харагдаж байна. Тэр савхиныхаа энгэрийн халааснаас цэнхэр хайрцагтай зүйл гаргаж ирэн тагийг нь онгойлоод нэг ширхэг тамхи гаргаж ирээд амандаа зуув. Харин өнөөх эмэгтэй цүнхнээсээ асаагуур олоод, түүний тамхийг асаан өгөхөд сааралтсан утааг амнаасаа гаргасаар Жэхён үлээх аж. Хоёр зэрэгцээ мухлагийн нэгнийх нь үүдэнд миний өмнө харж байгаагүй тэр зогсох бол, нөгөөгийнх нь урд би гэдэг хүн толгой доторхи хөвөрсөн бодлууд дундаа живэх мэт таг гөлрөн суух юм. Тэр эмэгтэй хэн юм бол? Өмнө нь хэлж байсан уулздаг бүсгүй нь юм байх даа?
Жэхён тамхиа татсаар ойр орчмоо эргүүлэн ажихдаа нүднийхээ буланд намайг анзаарсан бололтой нягтлах гэсэн мэт миний зүг ширтэж эхэллээ. Тэрний царай юу вэ? Буруу зүйл хийж байгаад ээждээ баригдсан хүүхэд шиг. Инээдтэй хүн шүү...
YOU ARE READING
~Psychologist~
FanfictionCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul