PART 14

84 14 9
                                    

"Чи тэрэнд юу ч хийгээгүй гэдэгт чинь би яаж итгэх юм?"

"Хараач, Мэй! Хуучин найз залуугийн чинь галзуурал уу?"

Жэхён залхсан шинжтэй хойш буйдангийнхаа түшлэгийг наллаа.

"Ах маань юу ч хэлээгүй байхад чамд ингэж дуугарах эрх байгаа гэж үү, Жонни?"

"Ижү! Амаа тат!"

Тэний бухимдан хэлсэн нь Ижүг сандаргаж, суудал дээрээ давхийн цочиход хүргэв. Би тэрнээс ийм өнгө аястай ааш гарна гэж төсөөлж ч байсангүй. Үргэлж инээж, гуниглах, уурлах мэтийн сөрөг мэдрэмжүүдийг мэдэхгүй хүн шиг  л явдаг байсан...Ямартай ч миний өмнөөс Ижүд хатуухан үг хэлсэнд нь баярлаж байна.

"Яаж Жэхёний гэрийг мэдэж ирсэн юм бэ?"

"Ээж- хатагтай Жон хэлж өгсөн юм."

Жоннигийн амнаас ээж гэх үг гарахад тэр даруйхан засаж хэлэхдээ гунигтайхан санаа алдлаа. Ээж намайг түүнээс салсан гэхэд 'Чамд Жонни шиг сайн хүү хэзээ ч олдохгүй дээ! Муу тэнэг охин!' гэж үглэсээр бүхэл өдөржин өрөөнд минь лекц тавьж билээ. Одоо надад харамсах сэтгэл төрөх нь дэндүү ичгэвтэр хэрэг байтал... Яагаад?

"Яагаад та гурав цуг ирсэн чинь бүр ч сонин байна."

"Би ээжтэй чинь тийм ч дотно биш болохоор Ижү рүү залгаж, тусламж гуйсан юм. Жонни түүнтэй цуг байсан гэсэн."

"Тэн...чи надад тэгтлээ их санаа зовоо юу?"

"Утасны цаана гарч байсан чимээ! Би яаж юу ч болоогүй юм шиг ажлаа хийж чадах юм бэ? Миний бодож байгаа шиг зүйл болоогүй биз дээ? Чи хүссэндээ тийм зүйл хийхгүй. Энэ Жон Жэхён гэгч л чамайг хүч-"

"Боль! Тэн!"

"Мэй~"

Жэхён биднийг ажиглан, чимээгүй суусны эцэст ам нээж "Сонсож бай, Мэй-ийн өнгөрсөн болон одоонууд минь! Би тэрний хувийн, сэтгэлзүйч болохоос барьцаалагч, гаж донтон биш болохоор та нарын яриад байгаа 'тийм' зүйлийг чинь хүч хэрэглэж түүнд хийхгүй. Би хэн нэгнийг хүсээгүй л бол юу ч хийхгүй."

"Н*вш минь! Наад үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа юм? Мэй хүссэндээ чамтай-"

"Хүссэндээ хийчихсэн..."

"Мэ-Мэй...Юу яриад байгаа юм бэ? Би ямар нэгэн буруу зүйл хийсэн юм уу? Надад уурлаад л худлаа жүжиглэж байгаа байх нь. Ю-юу буруу хийснийг минь хэлчихвэл би шууд засах болохоор-Битгий надад ингэж ханд л даа, Мэй~"

~Psychologist~Where stories live. Discover now