PART 15

76 18 7
                                    

"Ю-юу?"

"Амаа тат! Мэй! Би чамтай биш Жон эмчтэй ярьж байна!"

Хайртай? Жэхён Ижүтэй утсаар их ярьдаг байсан гэж юу гэсэн үг вэ? Юунд тусладаг байсан гэж? Жэхён руу харахад тэр ямар нэгэн зүйлийг санахыг хичээх мэт хөмсгөө зангидан сууна.

"Чи...утсаар эмчилгээ авдаг өвчтөнүүдийн маань нэг байсан юм уу?"

Ижүгийн нүд нь сэргэж, толгой дохиод "Яг хоёр жилийн өмнө. Арван дөрөв хоногийн хугацаанд би таниас эмчилгээ авч байсан шүү дээ. Гэхдээ та...цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй. Уулзмаар байна гэж хэлэхэд шууд л татгалзсан." гэсээр хэсэгхэн зуурын баясгалан нь алга болох шиг урвуу царайлав.

"Алдаа..."

"Юу?"

"Уучлаарай, Ижү. Үнэнийг хэлэхэд тэр үед зүгээр л чамд сэтгэлийн дэм үзүүлэхийг хүссэн ч чи намайг буруугаар ойлгож эхэлсэн. Хайртай гэж хэлсний хувьд...чиний амиа хорлох тухай ярианаас чинь болоод л ямар ч аргаар хамаагүй болиулахыг хүссэх юм. Тэгсэн ч тэр бол огтхон ч чиний бодож байгаа хайр гэдэг талаас нь хэлээгүй үг! Зөвхөн эмчийн хувьд өвчтөнөө хамгаалж, хайрладаг гэх утгаар л хэлсэн."

"Тэгвэл одоо ч гэсэн өвчтөний хувиар хайрла!"

"Чи- Ахх~ Би алдаа гэж хэлсэн байх аа. Их сургуулиа төгсөөд удаагүй, дөнгөж ажилдаа хөл тавьж байсан туршлагагүй эмчийн алдаа. Үнэн гэвэл...Би зүгээр л айсан, Ижү. Анхны өвчтөн нь амиа хорлосон сэтгэлзүйч гэсэн нэртэй болчихвол миний амьдрал цаашлах ирээдүйгүй болох байсан учраас айсан хэрэг. Тиймээс л юу ч бодолгүй хэлсэн үг. Гэхдээ би 'Энэ хорвоод хэн ч чамд хайргүй биш. Би чамайг хайрладаг болохоор үхэж яасан ч болохгүй. Цааш амьдар.' гэж хэлсэн. Энэ тийм буруу ойлгогдохоор байна гэж үү?"

Тэр сэтгэлзүйч, эмч гэж өөрийгөө ярьж байгаа хэрнээ яагаад одоо Ижүд туслах, зөвлөгөө өгөх тухай ганц ч дурьдахгүй байгаа юм бол?

"Одоо чамд туслахыг хүсэж байгаа ч чи миний мэдлээс хэтэрчихсэн нэгэн байна. Тэн чамд л гэж хэлэхэд дүүгээ сэтгэц мэдрэлийн эмнэлэгт даруй үзүүлсэн нь дээр байх."

Тэн Жэхёнийг хэсэг ширтэж байгаад "Яг одоо гэртээ харь, Ижү! Тэрний хэлдэг үнэн. Чи аль хэдийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэхээр дордчихож." гэв.

"Чадахгүй, хүсэх-"

"Намайг ээж рүү залгахад битгий хүргээрэй, дүү минь! Чи шитгүүлэхийг хүсээ юу?!"

~Psychologist~Where stories live. Discover now