PART 10

56 13 0
                                    

"Сайн байна уу? Намайг Тэн гэдэг танилцсандаа таатай байна."

Жэхён өөдөөс нь ихэд найрсаг зан гарган зогсох намхан хэрнээ өөртөө тохирсон бие хаатай, гэрэл цацруулсан эрэгтэйг хараад ямар нэгэн зүйлд сэтгэл нь тавгүйрхэн байсан ч бүдүүлэг ааш гаргах нь өөрт ашиггүй гэж бодсоор "Жон Жэхён. Таатай байна." гэсээр төв царайлав. Мэй түүнийг худлаа ч болов инээмсэглэхгүй дээ хэмээн уурлах гэснээ хоёр сар орчим хугацаанд нилээн зөрүүд, шулуун зантай нэгэн гэдгийг нь мэддэг болсон тул чимээгүй өнгөрөөлөө.

"Өнөөдрийн уулзалт чинь дууссан гэж найдаад, найз охиноо авч явъя даа. Бас дараа хэзээ тааралдахыг мэдэхгүй учраас өөрт тань үнэхээр талархаж байгаагаа ингээд хэлэхийг хүссэн юм. Мэй-ийг мэддэг болоод би тийм ч их удаагүйн дээр, дүүгийн минь найз болохоор эв хавгүй энэ харилцаагаа арай гэж л зориг гарган эхлүүлсэн. Энэ охиныг анх хараад л зүрхэндээ ямар нэгэн зүйлийг хүчтэй мэдэрсэн минь хайр байсан. Юу ч болсон дэндүү их хайраар хайрлахаа дүүдээ ч, өөртөө ч амлан байж анх уулзаж чадсандаа хязгааргүй баярладаг. Мэй өөрийнхөө өнгөрсөнд болсон гунигтай дурсамжуудаа хэцүү байсан ч надад л итгээд ярьсан нь бүр ч сайхан хэрэг. Харин түүний бас Жэра эгчийн ярьсан бүхнээс нь өөрийн чинь ачаар найз охин минь ингээд тайтгарч, эдгэрч чадаж байгааг нь сонсоод чамд үнэхээр их талархаж байгаа."

"Хөөх~их хайртай бололтой, тэрэнд? Жон хатагтайн нэрийг дурьдаж байгааг бодоход түүний надад сайн байдгийг нь ашиглан өөрийгөө дэмжүүлэхийг хүсэж байгаа бололтой. Миний зөв үү?"

Ёжлон хэлсэн үгэнд нь Мэй түүн рүү муухай харсаар үг нэмэх гэтэл Тэн урдуур нь орон "Тэгэж өгвөл бүр ч их талархана шүү. Цагийг тань дэмий үрж яахав. Ингээд бид хоёр явъя даа." гэсээр Мэй-ийн бэлхүүс хэсгийг нь баруун гараараа зөөлхөн ороогоод машиныхаа зүг хөдөллөө.
Тэдний явах замыг дагуулан харсаар үлдсэн Жэхён дотроо олон зүйлсийг бодсоор зогсов. Түүнд Тэн огтхон ч таалагдаагүй ба ам нээх бүртээ 'хайр' гэх хорон үг, 'миний' гэх өмчирхсөн үгсийг зогсоо зайгүй хэлж, Мэй хэдийн өөрийнх нь гэсэн шиг тэвэрч, зай гарвал л биед нь хүрч, үсийг нь элбэх мэтийн үйлдэл бүрт нь шар нь гозойж байлаа. Бас нэг зүйл нь өмнө нэг удаа тааралдаж байсан Ижү гэх Мэй-ийн найз охин санаанд нь буув. Санамсаргүй мөргөлдөж, хувцас руу нь кофе асгачихаад 'уучлаарай' гэх үгийг хэдэн арваар нь давтаж, 'ээж мэдчихвэл яана аа?', 'дахиад алдаа гаргачихлаа', 'Ээжид битгий хэлээрэй' хэмээн Мэй-ээс уйлсаар гуйж байсан нь Жэхёнийг нэгэн таамагт хүргэсэн юм. Өмнө нь эмчилж байсан нэг өвчтөн охин ээж нь алдаа гаргах бүрт нь зодож, тамладгаас болоод гүн хямралд орон, жижигхэн ч зүйлд алдаа гаргахгүйг хэт хичээсээр сэтгэцийн эмгэгтэй болсон нь Ижүтэй төстэй мэт санагдан, зөвхөн таамаг төдий ч тэр тухайд Мэй-ээс дараа асууна даа гэж бодож явсаар өдий болжээ. Мэй Ижүг 'найз гэхэд хэцүү ч энэ үгэнд хамгийн дөхөж чадах ганц хүн' гэснийг үзэхэд Тэн Ижүгийн ах байж юуны магад. Хэрэв тийм бол Тэн ч бас ээжийнхээ дарамтан дор амьдарсаар, сэтгэц нь ямар нэгэн асуудалтай болсон байхыг үгүйсгэхгүй. Гаднаа гяланцаг дотроо паланцаг нэгэн энэ хорвоод бишгүй олон. Гаднаас нь харахад эрүүл хэрнээ ухаан, сэтгэц нь үмхэрсэн мод шиг муудсан хүнийг яахан шууд таньж чадах билээ. Удаан хамгаалж, санаа тавьж чадахгүй ч ядаж үлдсэн сарын хугацаандаа Мэй гэх энэ охинд чадах бүхнээ хийж өгөөд, жаргалтай амьдралд хөл тавих үүдийг нь нээгээд, явуулахыг хүссэн хүсэл нь Жэхёнийг энэ их бодлын далайд живүүлжээ.

~Psychologist~Where stories live. Discover now