PART 7

61 14 1
                                    

Чихэрлэг боловч хортой хайр... Биднийг жаргалтай байлгаж чадах ч бусдыг шархлуулах тийм л хайр...

"Ижү!"

"Мэй~ганцхан удаа уулзаад үз л дээ. Манай ах надаас өдөр шөнөгүй гуйгаад, тайван байлгахгүй байна. Хоёулаа л Жоннид хэлэхгүй байвал дараа нь асуудал болохгүй шүү дээ. Тэгэх үү?"

"Чи чинь галзуурчихсан юм уу? Би найз залуутай байж танай ахтай болзоонд явж үзнэ? Наад үг чинь Жонниг араар нь тавиад үз гэж байгаатай адил сонсогдоод байна! Би өмнө ахын чинь царайг ч харж байгаагүй."

"Тэр чамд үнэхээр сайн болчихсон юм шиг байсан. Өдөржин чиний тухай асуугаад, инстаграм руу чинь орж зургуудыг чинь харж инээгээд л...Галзуу хүн шиг болоод байгаа. Ядаж уулзаад 'Би найз залуутай. Хоёулаа ямар ч боломжгүй' гэдэг ч юм уу? Ямар нэг зүйл хэлээд санааг нь амраагаад өгөөч. Гуйя, Мэймэй~"

"Тэр ах чинь миний зургуудыг үзэхдээ Жоннитой авхуулсан зургуудыг алгасаж хардаг юм уу?"

"Уг нь хэлсэн юм аа. Тэгсэн намайг худалч, 'найзыгаа надтай уулзуулахгүй гээд арга зохиогоод байна. Надад бол зүгээр эрэгтэй найз нь л гэж харагдаж байна' гэж үгүйсгээд байгаа юм даа."

"Үнсэлцсэн зургаа хийж, бие биедээ хайртайгаа хэлсэн нийтлэлийг хараад зүгээр найз гэж харсан гэнэ шүү! Огт бүтэхгүй зүйл болохоор мартаж үз!"

Тэрний хариуг сонсолгүй шууд л гэр лүүгээ алхаж эхэллээ. Өглөө сургууль дээр ирэхэд хэлэх юм байна гээд байсан, ахтайгаа болзоонд явахыг гуйх ч гэж дээ! Ямар найз гэхээрээ? Дандаа хүний толгойд орж ирэхээргүй хачин санаа бодож олох юм. Ах нь ч гэж ах нь. Сталкер юм уу? Өдөр болгон хаягийг минь шалгаж, зургийг минь харж инээдэг гэнэ! Аймшигтай юм.

"Энэ хүүхдийг дээ! Юу бодож алхахаараа ээжийнхээ хажуугаар танихгүй хүн шиг зөрдөг байна?".

Цүнхнээс татаж зогсоон, ээж гайхсан царайгаар өөдөөс минь харлаа.

"Өө, ээж үү?"

"'Өө, ээж үү?' гэнэ үү? Энэ хүүхэд чинь ухаанаа хаана гээчихсэн юм?"

"Та юу хийж явсан юм?"

"Дэлгүүр орчихоод ирж байна."

"Гэрийнхээ хажуу талын дэлгүүр орохгүй, ийм хол явж яах гэсэн юм бэ?"

"Чи одоо юу яриад байна аа? Дахиад толгой чинь эргэсэн юм биш биз?"

Тэр гараа духан дээр минь дарж үзээд халуураагүй л байна даа гэлээ. Би ч өөрөө гайхсаар ийш, тийш харахад гэртэйгээ нилээн дөхөөд ирчихсэн байв. Юм бодож явахаар ийм анхааралгүй болчихдог юм байх даа? Зам яаж гарснаа хүртэл санахгүй байх юм.

~Psychologist~Where stories live. Discover now