'I like me better when I'm with you-"
Зүүдэнд минь танил дуу эгшиглэж, халуун агаарт амьсгал давхцан нүдээ аажуухнаар нээгээд харахад гэрийнхээ үүдэнд...Хүлээ! Би яагаад энд?! Огцом дээш өндийн цэхэрч суухад нөмөрч байсан зүйл минь гулсан өвөр дээр уналаа. Хартал Жэхёний өмсөж байсан бор шаргал өнгийн урт хүрэм байв.
"Чи унтаж байх үедээ хүртэл хөмсөг зангидах юм."
Тэр жолоочийн суудлаа хойш налуулан, тухтай нь аргагүй өөдөөс минь ширтэж байлаа.
"Эмчилгээ яасан? Больчихсон юм уу? Би энд ирэхгүй байх байсан юмсан. Жонниг дуу-"
"Өнөөдрийн эмчилгээ хийх газар бол танай гэр."
Суудлын бүсээ тайлангаа тэр хэнэггүйхэн хэллээ.
"Тийм ч таатай орчин биш байна. Уг нь та нарыг зөвхөн оффисдоо л эмчилгээ хийж, зөвлөгөө өгдөг гэж бодсон юм. Бас өөрөө өвчтөнийхөө хувийн амьдралд хэт их оролцоод байгаа юм биш үү?"
"Сэтгэлзүйч чинь байна гэдэг угаас хувийн амьдрал гэлтгүй энгийнээс эхлээд хамгийн том гэсэн нууцад чинь ч нэвтрэнэ гэсэн үг.Бас чи миний өвчтөн гэдгээ хэдийн хүлээн зөвшөөрчихсөн юм хойно зөрүүдлэлгүй хэлснээр минь бай."
"Ямар чиний тэжээвэр амьтан биш! Хүсэхгүй байна."
"Чи яаж ийм гайхмаар зөрүүд байж чаддаг байна аа?"
"Заагаад өгч болно шүү."
Тэр өөдөөс минь ахиад л ширтээд эхэллээ. Яг юу харах гэж, юуг ойлгох гэж ингэж ширтээд байдаг юм бэ? Дотроо юу боддог болоод удаан хугацаанд чимээгүй болчихдог хэрэг вэ? Ингэх бүрт нь буруу мэдрэмж төрөөд байх юм.
"Чи бодол уншдаг юм уу? Яагаад байнга хэрүүл болох гээд ирэх үед өөдөөс сонин ширтээд байдаг юм? Нэг бол ховс хийхдээ нүдээ ашигладаг юм уу? Ер нь яах гэж миний амьдралд ачаа нэмж, төвөг удаад байгаа юм?! Чи үргэлж ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Тэгсэн хэрнээ миний юу бодож байгааг, юу мэдэрч байгааг шууд мэдчихдэг. Энэ чинь надад таалагдахгүй байна!"
"Жоннитой муудалцаа юу?"
"Чи-яаж?"
"Зүгээр л миний таамагласан зүйлс ихэнхдээ үнэн байж таардаг. Хэн нэгний юу мэдэрч, юу бодож буйг таамаглахад заавал бодол унших, нүдээр ховсдох мэтийн зургаа дахь мэдрэхүй хэрэггүй. Хийж байгаа үйлдлийг нь анхааралтай ажиглаж, хэлж байгаа үгийг нь сайн сонсож, нүд рүү нь хэсэг ширтэхэд л хангалттай...Гэхдээ сонирхолтой нь чамайг ойлгох гэж бага зэрэг удах юм. Тиймээс л удаан ширтдэг хэрэг. Чиний тухай өөр зүйлсийг мэдмээр байх юм. Харамсалтай нь чи тархиныхаа гүнд, зүрхнийхээ харанхуйд бүх нууцаа хав дарчихсан. Болдогсон бол тархийг чинь гаргаж ирээд зай завсар бүрийг нь нэгжиж, зүрхийг чинь сугалаад бүх цусыг нь шүүн эд эс бүрээс чинь чамайг мэдрэхсэн...Бүтэхгүй санаа болохоор одоохондоо зөвхөн гаднаас нь мэдрээд л үлдээе."
YOU ARE READING
~Psychologist~
Fiksi PenggemarCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul