PART 4

74 16 2
                                    

Мэй толгойгоо барин, суудлаасаа босох гэж өндийсөн ч удалгүй ухаан нь балартан шалан дээр уналаа. Жэхён сандарсаар түүн дээр ирэн, толгойг нь өвөр дээрээ тавиад "Бурхан минь! Мэй! Мэй! Сэргээрэй~" хэмээн хэд сэгсэрсэн ч Мэй хэдийнэ ухаан алдсан байв.

•••

"Аав аа~"

"Өө! Миний халим гүнж сэрчихсэн үү?"

"Толгой эргээд байна, аав аа."

"Аав нь толгойг нь бариад өгье."

"Ам цангаад байна, аав аа~"

"Аав нь ус хийгээд өгье."

"Өлсөөд байна, аав аа."

"Аав нь амттай хоол хийж өгье."

"Нойр хүрээд байна, аав аа~"

"Аав нь үлгэр уншиж өгье."

"Санаад байна, аав аа~"

"Унт даа, охин минь~"

"Үхмээр байна, аав аа!"

"Тэгэж болохгүй ээ, аав нь амьдруулж өгнө."

•••

Нүдээ удаанаар нээхэд бүрсгэр цагаан тааз, спиртны хурц үнэр угтах нь нэг л дотно санагдана. Ахиад л уначихжээ?...

"Мэй~"

Хэн нэгэн нэрээр минь дуудах ч царай нь бүрэлзэж, хоолой нь сарниад байсанд нүдээ дасахыг хүлээн тэр хүн рүү хэсэг ширтэв. Нүдээ аниад нээх бүрд царай нь бага багаар тодорсоор...

"Ж-"

Ам хатсанаас болоод нэрийг нь бүтэн ч хэлж чадахгүй байна. Шүлсээ арай хийн залгиж, хоолойгоо чийглээд "Уучлаарай, их сандарсан уу?" гээд босохыг хичээн, хүчлэн өндийсөн ч толгой эргээд буцаад хэвтчихэв.

"Дасчихаж гээд хэлчихвэл муухай байх даа?"

Түүний хэлсэн үгэнд хөнгөхөн инээгээд "Жэхён яасан?" хэмээн асуулаа. Бодвол тэр л намайг эмнэлэгт хүргэж ирээ байлгүй.

"Саяхан яваад өгсөн. Чамд санаа нь их зовоод байх шиг байсан."

Тэр санаа алдаад "Найз залуугийнхаа санааг зовоохгүйн тулд цусаа гамна л даа! Энэ эмнэлгийн эмч нар биднийг таньдаг болчихсон байна. Ирээд жижүүр сувилагчаас нь чамайг асуух гэтэл 'Өө нөгөө цус багадалттай охины найз залуу' гээд нилээн дотноор тэврээд авч байна лээ."

~Psychologist~Where stories live. Discover now