"Найз охиноос минь гараа тат!"
"Жонни-"
Түүнд тайвшир гэж хэлэх гэсэн ч тэр үгийг минь тоолгүй хурдхан Жэхёны гарыг надаас салгаад, гарнаас минь татан, ардаа зогсоолоо.
"Найз залуу чинь юм уу?"
Жэхён над руу харан нэг хөмсгөө хальтхан өргөлөө.
"Т-тийм ээ, Жонни гэдэг юм. Жонни энэ хүн нөгөө сэтгэлзүйч..."
"Жон Жэхён гэдэг."
Тэр гар барихаар сунгасан ч Жонни ахиад л үл тоон "Хэн байх чинь надад хамаагүй! Ер нь бол найз охинд минь өөрийн чинь эмчилгээ хэрэггүй! Тэр эрүүл! Ээжийнхээ санааг амраах гэсэндээ л эмчилгээг чинь зөвшөөрсөн. Бас сануулж хэлэхэд дараа дахиж найз охинд минь хүрээд үзээрэй!"
Жэхён юм хэлэхээр амаа нээсэн ч болиод Жонни бид хоёр луу ээлжилж харан санаа алдаад "Асуудал..." хэмээн өөр өөртөө шивнэв.
"Маргаашийн эмчилгээн дээр найз залуугаа дагуулж ирээрэй."
Ахиад! Хүний үг ч сонсолгүй, өөрийнхөө хэлэх гэснийг хэлчихээд л явчихлаа. Бас Жоннигоор яах гэж байгаа юм?
•••
"Чи явахдаа итгэлтэй байна уу?"
Үгүй гээд л хэлчих...
"Яг үнэндээ бол итгэлтэй ч биш бүр хүсэх ч үгүй байна. Чамайг ч бас яваасай гэж хүсэхгүй байна. Гэхдээ..."
Жонни машиныхаа үрүүлийг чангахан базаад "Ямартай ч очоод юу гэж хэлэхийг нь сонсож үзье."
Өчигдөрөөс хойш бодож үзсэний эцэст тэр надтай хамт Жэхён дээр очихоор болсон. Энэ огт сайхан санаа биш. Жэхён миний талаар ямар нэгэн буруу эсвэл...Ер нь зүгээр л Жоннид таалагдахгүй нэг зүйл амнаасаа цухуйлгах л юм бол энэ хүн надаас түрүүлээд галзуурах байх.
Арван таван давхар, саарал өнгөтэй, том шилэн цонхоор дүүрэн барилгын 12 давхарт нь Жэхёний өрөө байрлана.
Гаранд минь чанга атгалт мэдэгдэх үед дээш харвал Жонни өөдөөс минь харан санаа алдлаа. Үнэхээр их санаа алдаж байна...
"Орцгооё"
Түүн рүү инээмсэглэн хэлэхэд тэр хаалгыг тогшлоо.
YOU ARE READING
~Psychologist~
FanficCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul