Кафед суун ярилцах Мэй, Жэхён хоёрыг, улаан өнгийн AUDI R8 загварын машин хөлөглөсөн, 170 сантиметр орчим өндөртэй, нүднийх нь урдуур ортлоо бага зэргийн урт ургасан хар бор үс, цайвар царайтай, хослол өмссөн залуу ажиглан сууна. Гялалзсан, гүн бор нүд нь Мэй-ээс үл салах бөгөөд Жэхёнийг тийм ч тодотгож харахыг хүсэхгүй байв.
"Мими~Чи минийх болохгүй бол өөр хэнийх ч болохгүй. Бидний дундуур орсон хэнийг ч байсан там руу нь тонилгох болохоор..."
Тэр ярианыхаа дундуур сэтгэл хангалуунаар инээн, хойш суудлаа наллаа.
"...хэсэгхэн зуур дураараа байхыг чинь зөвшөөрчихье."
•••
"Тэгэхээр байна аа...Мм~ ойролцоогоор арван таваад жилийн өмнө, тархины хорт хавдар нь эцсийн шатандаа хүрчихсэн нэг залуухан эрэгтэй энэ кафед орж ирээд яг бидний сууж байгаа энэ суудал дээр суугаад Карамель Латте, тарвастай тирамисү захиалаад таван цаг гаруй тэр хаалгаар орж ирсэн эмэгтэй бүрийг нэгд нэгэнгүй ажиглаж суусныг нэг зөөгч анзаарсан юм. Эхэндээ гаж донтон гэж бодсон ч ямар нэгэн сэжигтэй үйлдэл гаргаагүй болохоор нь сонирхолтой санагдаад take-нийхээ ард суугаад ажиглаж эхэлсэн. Удалгүй хаалгаар улаан үстэй, япон эмэгтэй, бороонд шалба норчихсон орж ирэхэд өнөөх эрэгтэй тэрнийг өмнөх эмэгтэйчүүдээс тэс ондоо харцаар харж, үйлдэл бүрийг нь дуртай киногоо шимтэн үзэх мэт л ширтэж байгаад гарч явах үед нь бяцхан инээмсэглэл тодруулан цонхоор гаднах орчинг хэсэг ширтэж байгаад явсан гэсэн. Дараа өдөр нь тэр эрэгтэй кафег онгойсон үеэс авхуулаад ахин өмнө нь захиалсан зүйлсээ захиалж оройны найман цаг хүртэл хэн нэгнийг хүлээж буй мэт хаалганы хонхнууд жингэнэх бүрт суудал дээрээ тогтож ядан байсан. Үүнийг ажиглаж байсан зөөгч хэт сониуч хүн учир байсхийгээд л нөгөө эрэгтэй рүү нэг, үүд рүү нэг харсаар ажлаа олигтой хийж чадаагүй гэх юм билээ. Тэгээд арваад минутын дараа улаан үст эмэгтэй, нэгэн эрэгтэй гараас хөтлөсөөр орж ирээд хорт хавдартай гэх эрэгтэй рүү ганцхан удаа тохиолдлоор харсан ба ганц л секунд харц тулгарсан тэр үе нь анхны бөгөөд эцсийн удаагийнх байсан юм. Дараа нь эрэгтэй энгэрээсээ жижигхэн цаас, балтай хамт гаргаж ирээд ямар нэгэн зүйлийг хичээнгүй бичиж эхэлсэн нь энэ газрын ширээ бүрт тавьсан нэрийн хуудастай нь дүйцэхүйц эдгээр үгс. Тэр Япон эмэгтэйг гарж явсны дараа залуухан эрэгтэй бичиж байсан зүйлээ ч дуусгаж чадалгүй нас барсан. Өвчин нь эмчлэгдэхээс нэгэнт өнгөрснийг мэдээд амьдарлынхаа сүүлийн хоёр өдрийг хэн нэгэн эмэгтэйг хайрлаж үзэхийг хүссэндээ эмнэлгээсээ гараад энд орж ирсэн нь тэр юм байна лээ."
YOU ARE READING
~Psychologist~
FanficCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul