2. Ким Тэхён

2.8K 177 6
                                    

"К

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"К.Ким Тэхён"

Нүдэндээ итгэж чадахгүй нь ээ. Өчигдөр ууснаас болоод хий юм хараад байгаа юм байх даа.

"Удаан уулзаагүй юм байна. Еэсү сайн сууж байсан уу"
"Тийм ээ" тэр үнэхээр мөн байна!
Автобус хөдөлж би Тэхёны хажууд сандлын нөгөө өнцөгт шигдэн суув. Үнэхээр эвгүй байна. Тэхён шиг залуу Тэхёноос өөр байдаггүй юм уу??
Тэхён инээгээд хажуугийн суудлаа заагаад
"Хазчихгүй болохоор наашаа ойртоод суу . Хоёулаа салснаас хойш 7 жил өнгөрчихөж. Хаана ажиллаж байгаа вэ?"

Түүнд үнэхээр зүгээр байгаа юм байх даа. Салсан найз охинтойгоо 4 шөнө 5 өдрийг хамт өнгөрөөх? Миний мэддэг Ким Тэхён олон зүйлийг үл тоодог хүн хэдий ч энэ нөхцөл байдал энгийн гэж үү?

Бага багаар ойртон суугаад "Барилгын компаний маркетингийн хэлтэст ажиллаж байгаа. Чи хаана ажиллаж байгаа вэ?" Тэхёны хоолойг сонсохоор л улайгаад, гарын алга хөлөрч, багшид асуугдах гэж байгаа юм шиг сандраад байх юм. Би яагаад ийм азгүй юм бэ? Тэхёныг мартах гэж амьдралдаа ганцхан удаа хичээж байхад

"Манайх салбар ресторанаа Солонгост нээгээд удаагүй байгаа. Би Америкаас түр ирж үйл ажиллагааг нь жигдэртэл энд байхаар болсон. Энэ сохор болзооны аялал хөгжилтэй санагдаад оролцсон юм. Чамтай таарна гэж зүүдэлж ч байсангүй"

Тэхёны гэр бүл Америкт байдаг ч ах нь Солонгост их сургуульд сурдаг болохоор төгсөх жилдээ энд шилжиж ирж ахтайгаа амьдардаг байсан. Бид хоёр салсны дараа Тэхёны тухай ямар ч сураг сонсоогүй.

"Би ч бас. Чамтай таарна гэж бодсонгүй"
"Очих газар нэлээд зайтай гэсэн миний мөрийг дэрлээд унтах юм уу? Үерхдэг байхад дуртай байсан биздээ" гээд наашаа ойртов. Хурдан сандлын нөгөө өнцөг рүү болоод
"Үгүй ээ зүгээр" чихэвчээ зүүгээд нүдээ анин суудлаа налав. Тэр зүв зүгээр байна Жин Еэсү! Ухаан орж үз чи л ганцаараа өнгөрснөө бодоод байна. Тэхён үе үе эвшээж ганц нэг юм асууж хэсэг явав.

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now