9. Онцгой нэгэн

2.4K 144 1
                                    

Сэрснээс хойш нойр хүрэхгүй хэвтсээр цаг харахад үүр цайж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сэрснээс хойш нойр хүрэхгүй хэвтсээр цаг харахад үүр цайж байв. Гадаа бороо ширүүн орж байгаа болохоор үүр цайж байгааг ч мэдэхгүй нь бас босох цаг арай болоогүй байна. Шөнө даарч хононо гэж бодсон ч Тэхёны ачаар хэтэрхий халуун хонолоо.
Тэхёны тэврээс мултраад
"Ам цангаж байна"
Утасны гэрлээ асаагаад цүнхнээсээ усаа аван ууж байтал гэнэт Тэхён араас тэврэв.
"Сэрээчихсэн үү?" Тэр хүзүүнд нүүрээ улам шигтгээд
"Тэглээ. Даарч байна уу"
"Үгүй ээ чиний ачаар дулаацчихсан"
"Тэгвэл одоо чиний намайг дулаацуулах ээлж" гээд гарнаас татаж хэвтүүлэхэд халуун амьсгал нь шилэн хүзүү төөнөж байв. Энэ удаа өмнөхөөсөө хүчтэй тэвэрчихсэн болохоор мултарч чадахгүй нь.
"Хөдлөөд байвал зарим зүйл хяналтаа алдана даа Еэсү"
Тэхён нойрмог хоолойтой байсан ч юу яриад байгааг нь мэдэж байна.

" Тавь л даа"
"Хүсэхгүй байна"
Ярихад нь түүний уруул миний хүзүүг шүргэснээс болоод хамаг биеийн шар үс босч байв.
"Аххх-" Тэхён гэнэт хүзүүн дээр үнсчихсэн болохоор цочирдсондоо эвгүй дугарчихлаа.Тэхён руу эргэж хараад
"Юу хийгээд байгаа юм? "
"Үнсэж байна"
Солиорчихож энэ одоо яагаад байгаа юм. Хажуугийн майхан тийм хол зайтай биш байхад...
"Чи миний тэвчээрийг шалгаад байнга хөдлөөд байхаар тэгсэн юм. Нэг бол хөх чинь мэдрэгдээд эсвэл өгзөг чинь шүргээд байна"
"Би тэгээгүй"
"Үгүй ээ" гээд гэнэт дээр гараад
"Чи тэгсэн"
"Зүгээр бай хөөе" Тэхёны цээжнээс түлхсэн ч тэр огт цаашлах шинжгүй улам ойртсоор хүзүү, эгэмэн дээр үнсээд гараа маакны дотуур оруулан хэвлий хэсгээр илэхэд нь амьсгал хүндэрч Тэхёныг зөрүүлж тэврэн
"Т.Тэхён энд болохгүй "
"Би энд зогсож чадахгүй"
Гадаа бороо шаагиж, майхан дотор бүгчим халуун болж байв. Магадгүй бид хийсэн ч борооны чимээнээс болж хэн ч сонсохгүй, энэ хүчтэй борооноор гадуур явах хүн ч байхгүй бас Тэхён энэ удаа зогсохгүй бололтой.
"Тэ-"
Гэнэт сигнал дуугарч цагаан хоолойгоор "Бүх оролцогчид анхаараарай. Яаралтай байрлах газар руугаа явахаар боллоо. 15 минутын дараа ачаагаа аваад бүгд автобусандаа сууна. Майхныг манай ажилчид хураах болно "

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now