![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Еэсү ... би Мёнсүтэй, ахтай бас залуустай уулзаад өнгөрсөн хугацаанд олон хүнийг шархлуулснаа ойлгосон. Хамгийн ихээр чамайг өвтгөсөнд намайг уучлаарай " гээд нааш харахад түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байв.Тэхёны ховорхон нулимсыг хараад өөрийн мэдэлгүй түүнийг тэврэн
"Чамайг аль хэдийн уучилсан болохоор хоёулаа ахиад энэ тухай ярихгүй байцгаая. Аав чинь ч бас чамайг өнгөрсөнд өөрийгөө битгий хориосой гэж хүсч байгаа"
Гэтэл Тэхён миний шанаанаас барин өөр рүүгээ харуулаад санаа зовсон хоолойгоор
"Чи аавтай уулзсан юм уу? Яах гэж уулзсан юм. Надад хэлсэн бол ... " Тэхёны аавын хэлсэн үнэн байж тэд одоо хүртэл бие биендээ өөрсдийгөө ойлгуулж чаддаггүй.Өмнөх өдөр нь
Тэхён яг аавыгаа дуурайсан царайлаг юм. Үнэхээр ген гэдэг хүчтэй юм аа гэж бодсоор урдаас нь харан суув. Тэхёны аав стакантай уснаас амсаад
"Намайг хэлвэл Тэхён чамтай уулзуулахгүй болохоор Согжинаар холбоо бариулсан юм. Ирсэнд баярлалаа "
"Үгүй дээ. Харин намайг урьсан таньд баярлалаа "
Бид хоолоо захиалчихаад сууж байтал ресторанд намуухан дуу явж эхлэхэд Тэхёны аав санаа алдаад
"Эхнэрийн маань осол, та хоёрын салалт, Тэхёны архитектураар ажиллаж чадаагүй гээд бүгд миний буруу. Ухаангүй, сэргээн засах эмчилгээнд явсан гээд эмнэлэгт жил гаран байхад Тэхён намайг ганцаархнаа асарсан. Би Тэхёнд хэтэрхий хүнд ачаа үүрүүлсэн" ярьж байхдаа харцнаас нь харамсал мэдрэгдэж байлаа. Үр хүүхдийнхээ амьдралд ачаа болсондоо гэмшиж байгаа эцэг хүний сэтгэл.
"Тэр таны буруу биш шүү дээ. Бүгд Тэхёны сонголт байсан"
"Хүүдээ багаас нь сайн хандаж байгаагүй болохоор одоо яаж харьцах учираа ч олдоггүй. Тэхён одоо чамтай хамт байгаа болохоор эргээд архитектураар ажиллахыг нь дэмжиж өгөөрэй Еэсү. Өнөөдөр чамд талархсанаа илэрхийлэх гэж дуудсан юм. "Тэхёны харц зөөлрөн инээмсэглээд "Аав үнэхээр тэгж хэлсэн гэж үү? "
"Аавтайгаа сайн ярилцаж учраа олох ёстой шүү Ким Тэхён "
"7 жил хамт байгаад ч бид хоёр сэтгэлээ дэлгэж байгаагүй болохоор хэцүү л байх"
"Бага багаар урагшлахад л болно. Нээрээ тийм чи бид хоёрын жижиг компанитай болох мөрөөдөл одоо биелүүлэх цаг нь гэж бодож байна. Аав чинь, Согжин ах ч гэсэн дэмжиж байгаа" гээд гарнаас нь атгатал тэр эрхий хуруугаараа миний гарыг илэнгээ
"Тэгцгээе. Одоо ахиад юуг ч хойшлуулмааргүй байна"
Бид хоёр тэнд суунгаа өөрчлөгдсөн усан оргилуур, шинээр нээгдсэн кофе шоп, гаднах үзэмжээ өөрчилсөн барилгуудыг харсаар цаг нэг мэдэхэд өдөр өнгөрсөн байв.
"Манайх руу явцгаах уу? Өлсчихлөө" гээд бостол Тэхён суусан хэвээр миний гарнаас атгаж зогсоогоод өөр рүүгээ харуулан
"Хэлэхийг хүссэн юм байна"
Хөтлөлцсөн гар руугаа харангаа
"Яг энд чамайг ингэж хэлэхээр Салцгаая гэж хэлж байсан чинь санаанд ороод үнэхээр аймар байдаг"
"Еэсү би энэ газрын тухай муухай дурсамж үлдээмээргүй байна. Энд чи бид хоёр үргэлж уулздаг байсан газар болохоор ... энд хэлэхийг хүссэн юм " гээд тэр гараа тавин хүрэмнээсээ жижиг цэнхэр хилэн хайрцаг гарган нээхэд гялалзсан бөгж байлаа. Тэхён хоолойгоо засаад
"Бид хоёрын хамт байсан хугацаа 1 жил хэдий ч чи миний сэтгэлд байсан хугацаа 8 жил болохоор би нэг өдрийн өмнө ч болов чамтай хамт байхыг хүсч байна. Надтай гэрлэх үү Жин Еэсү"
"Тийм ээ. Гэрлэцгээе Ким Тэхён "

YOU ARE READING
Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/
FanfictionТүүнийг мартах гэж сохор болзоонд явсан ч ахиад таарчихлаа.