8. Дулаахан байна

2.6K 171 1
                                    

Өглөө сэрэхэд Тэхён өрөөнд байхгүй байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө сэрэхэд Тэхён өрөөнд байхгүй байв. Уулн Тэхён өөдөөс хараад хэвтэж байна гэж бодсон юмсан. Шүршүүрт орж гарж ирчихээд залгатал утас нь ширээн дээр, цонхоор эргэн тойронд хайсан ч байхгүй байв. Шөнө гадуур хоносон юм байх даа? Бид тэр зүйлийг хийгээгүй болохоор арай өөр эмэгтэйтэй ?
Би юу бодоод байна аа толгойгоо сэгсрээд ууланд гарах юмнуудаа бэлдэв. Өнөөдөр ууланд майхан барьж хонох болохоор бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.
Юүн Хэгюү бүх юм бэлдсэн л гээд байсан нимгэн хөнжил авчихсан байх юм. Тэхёнд гэхдээ зузаан ч юм уу нимгэн хөнжил байгаа байх энийг юу ч гэсэн авчихъя. Одоо бүр майханд хамт хонох нь ээ.
Цаг эрт байгаа болохоор өглөөний цайгаа уучихаад буцаж ирж ачаагаа авахаар шийдэв. Хоолны газарт иртэл Жиён хостойгоо цуг сууж байв. Найз ч юм уу? Намайг хараад Жиён даллан Тэхёныг харахаар хоёр тийшээ харав. Даанч би Тэхёны хаана байгааг мэдэхгүй байна.
"Өглөөний мэнд "
"Өглөөний мэнд хоёроо"
Жиён хажуугийн сандал руугаа заагаад "Еэсү энд суучих. Тэхён яасан юм"
Бид 4 хүний ширээнд суугаад хоолоо захиалав. Өглөө болгон рестораны хоол идээд энэ аялал үнэхээр үнэтэй байх!
"Тэхён намайг сэрэхэд байхгүй л байсан"
Нөгөө залуу жимсний шүүс ууж байгаад "Тэхён өглөө гүйж байсан. Одоо уулн энд ирэх ёстой доо"
"Тэхён биедээ их анхаарах юм аа. Өнөөдөр ууланд гарч даалгавар биелүүлнэ гэсэн. Орой ч хамаг бие булрах байх даа"
"Харин тийм ээ. Ажлаасаа болоод ууланд гараагүй удаж байна"
Бид гурав хоолоо идэнгээ тэмцээний юмнуудаа ярьж байтал үүдээр Тэхён ороод ирэв.
Нөгөө залуу гараа даллан "Тэхён энд " тэр ч харсан бололтой нааш ирэв. Би яагаад буруутай санагдаад байна аа? Тэхён өөдөөс хараад суусан болохоор би ч чимээгүй доош харан хоолоо идэж эхлэв.
Тэд гараа цохилцон "Тэхён өглөөний гүйлт чинь удаан байлаа шүү"
"Юм бодоод гүйсэн өөрөө ч цагаа анзаарсангүй "
Тэхён хоолоо захиалчихаад над руу хартал бидний харц тулгаран би шууд харцаа буруулав. Өмнөх шигээ л байх хэрэгтэй юмсан.
Жиён цайны аяганыхаа ирмэгээр хуруугаа гүйлгэн "Дөрвүүлээ тэмцээн дуусгаад хамт хоол хийж идэх үү? "
Зүгээр Тэхёнтой л хамт байх гэж бид хоёрыг ашиглаад байгаа юм биш үү? Энэ залуу бид хоёр ч тайван хүмүүс юм аа
Тэхён инээгээд "Миний гарын хоолыг та хоёр идэх нь дээ"
"Бид хоёр бослоо. Еэсү чи Тэхёнтой үлдэнэ биздээ" үгүй ээ намайг аваад яв л даа.
"Тийм ээ мэдээж"
Тэхён хоолоо идэх хооронд би утсаараа зураг үзэж байгаад
"Тэхён өчигдрийн тухайд -"
"Яасан гэж?"
Ахиад л хүйтэн хоолойны өнгөөр хариулж байна. Хөлдөх шиг л болох юм
Доош харан "Тэхёнаа би нөгөө -"
"Би болчихлоо. Явья өнөөдөр ууланд гарна биздээ"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now