20. Жонгүг & Хэгюү

2K 136 4
                                    

Хусог сонбэ бид хоёр цайны цагаа дуусгаад ажил руу явж байгаад"Хэгюү нүүнатай дараа л хоол идэхээс" гэтэл"Жонгүг би чамд л гэж хэлье

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хусог сонбэ бид хоёр цайны цагаа дуусгаад ажил руу явж байгаад
"Хэгюү нүүнатай дараа л хоол идэхээс" гэтэл
"Жонгүг би чамд л гэж хэлье. Хэгюүд итгээд хэрэггүй ээ. Чамаар зүгээр л тоглож байгаа юм"
"Би тэгж бодохгүй байна "
Тэр толгой сэгсрээд "Хэгюүд тоглуулсан манай ажилтнууд хэд байдаг гэж бодно. Гадуур бүр олон ч байж магадгүй. Хөөе тэрийг хардаа шинэ залуутай ирж байна. Хэлээ биздээ" гээд нэг тансаг машинийг заатал Хэгюү нүүна машины жолооч царайлаг залуутай юм яриад бууж байв. Бид харц тулгарсан ч өөр тийшээ хараад ажил руугаа оров.
Ажил дээр тэр залууг бодсоор л байв. Үнэндээ тийм машинтай гэдэг санхүүгийн хувьд боломжтой, надаас ч ах харагдсан. Тийм хүн байхад нээрээ л надаар тоглож байгаа байх Хусог хёны зөв.
Урд ширээ тогшоод
"Жон дадлагажигчаа энэ гэрээг Мин захиралд хүргээд өгчих"
"За ойлголоо "

Цахилгаан шатнаас буутал Хэгюү нүүна наашаа хүрч ирээд алгаа ташин инээгээд
"Манай царайлаг Жонгүг хүрээд ирсэн чинь энэ давхар тэр чигтээ гэрэлтэх шиг л боллоо. Надтай уулзахаар ирсэн юм уу? Хөөрхөн болж амжаагүй байгаа юмсан"
"Үгүй ээ. Би гэрээ -"
" Хоолойг чинь ч санаад, чамайг ч санаад хол ажиллах үнэхээр хэцүү юм аа би танай хэлтэст орчих уу?"

Энэ үед нөгөө машинтай залуу бодогдон уур хүрч гэрээг чанга атгаад
"Яагаад байнга ингэж хэлдэг юм"
Тэр наашаа харж инээсэн чигтээ "Мэдээж чамд хайртай болохоор ойлгомжтой. Саяны ууртай төрх чинь ёстой халуухан-"
Би түүний яриаг таслан "Та үнэндээ миний хариу үйлдлийг хараад өөрийгөө хөгжөөж байгаа биздээ. Би танаас дүү бас туршлагагүй болохоор надаар ТОГЛОЖ БАЙГАА БИЗДЭЭ" гэж чанга хэлчихээд гүнзгий амьсгаа аван түүн рүү хартал тэр доош харсан чигтээ
"Тийм үү? Чамд тэгж бодогдсон байх нь ээ. Үнэндээ би ч бас өөртөө тэнэг юм шиг санагдаж байгаа ч миний сэтгэл ... жинхэнэ юм шүү"
Тэр гэнэт цаашаа эргэж хараад
"Мин захирал байхгүй болохоор ш.ширээн дээр нь орхичих"
Түүний хоолой чичрээд байна уу даа? Уйлаад байгаа хэрэг үү?
"Юүн нарийн бичгээ-" гээд түүнд хүрэх гэтэл тэр арагш харсан чигтээ цааш алхаад "Уучлаарай" .

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now