21. Амралт 2

1.9K 127 3
                                    

Юнги сонбэ бид хоёр нэлээн удаан туг цуглуулж яваад хэсэг амрахаар сууцгаав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юнги сонбэ бид хоёр нэлээн удаан туг цуглуулж яваад хэсэг амрахаар сууцгаав.
"Ядарч байгаа биздээ? " Гээд ус задлан надад өгөөд "Надтай нэг баг болсон чинь тухгүй байна уу?"
"Үгүй ээ тухтай байна. Харин ч таны ачаар зөндөө туг олсон "
Тэр гараа салаавчлан доош харж суугаад
"Надтай байх тухтай байдаг байх нь ээ"
"Мэдээж шүү дээ "
"Сая бид хоёрыг баг болоход тэр залуугийн харц намайг дотроо хэд хэд алчих шиг болсон"
Би инээмсэглэн түүн рүү хартал сонбэ ч наашаа харан инээж байлаа. Тэр босон гүнзгий амьсгаа авчихаад надад гараа сунгаад
"Одоо бууцгаах уу"
Би түүний гарнаас атган босоод "Тэгье. Баярлалаа сонбэ "
Юнги сонбэ анх намайг ажилд орж байхад угтаж авсан дулаахан инээмсэглэлээрээ инээгээд
"Доошоо эгц болохоор миний гарнаас бариад болгоомжтой буугаарай. Манай шилдэг ажилтан ахиад амралтаа аваасай гэж бодохгүй байна"
"Аххх ... Цалинтай амрах гэж байсан юмсан. Захирал болоод их өөрчлөгджээ сонбэ"
"Тийм гэж үү?"
Бид дадлага хийх үеийн явдлуудыг ярилцан бууж иртэл амралтын газарт цөөхөн хүмүүс л ирсэн байлаа. Тэхёны ажлын менежер бас эмэгтэй бэлтгэгч хоёр ирээд хоол бэлдэж байсан болохоор ирсэн хэд нь туслан, бусад нь ч хоёр хоёроороо бууж ирэв. Сонбэ тэдний ахлах тогоочид туслан хоол хийлцэх ба би дэргэд нь будаа аягалангаа
"Та хаана ийм сайн хоол хийж сурсан юм?"
"Оюутан байхдаа өөртөө бас хоол идэхээ ч мартчихдаг нэг хүнд хоол хийдэг байсан юм"
"Таныг оюутан байхдаа хичээлээс өөр юманд анхаарал хандуулдаггүй гэж боддог байлаа"
"Тийм гэж үү. "
"Бүх хүмүүс тэгж боддог байх шүү"

Бид хамт сууж хооллоход Тэхёны ажлын газрынхан үнэхээр дулаахан эерэг хүмүүс байлаа. Бас хоол үнэхээр амттай байсан. Гадаа нар шингэж харагдах орчин үнэхээр үзэсгэлэнтэй болж байлаа. Тэхёны ажлын эмэгтэй дээр очин
"Чи Жонгүгтэй яваагүй билүү? Тэр хаачсан юм"
"Мөрөө мултлаад Ким захирал, нэр сугалуулсан эмэгтэйтэй цуг үлдсэн. Хоолноос өмнө захирал ирээд боолт бас хэдэн юм аваад явсан. Та санаа зоволгүйдээ удахгүй ирэх байх"
"Баярлалаа "

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now