Бонус 2

2.2K 141 6
                                    

Америкт болсон явдлын дараа аавыг харахыг хүсээгүй болохоор Солонгост ах дээр ирж ахлах сургуулийн сүүлийн жилээ өнгөрөөхөөр шийдсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Америкт болсон явдлын дараа аавыг харахыг хүсээгүй болохоор Солонгост ах дээр ирж ахлах сургуулийн сүүлийн жилээ өнгөрөөхөөр шийдсэн. Ирээд удаагүй цагийн зөрүүнээс болоод нойр хүрэхгүй эргэн тойрноор алхаж байтал гудамжны үзүүрт хүмүүсийн чанга инээх сонсогдон
"Хөөе энийг авж яваад идээрэй" гээд миний үеийн охин нэг залууд боодолтой юм өгөхөд тэр дугуйныхаа урд сагсанд хийгээд
"За ойлголоо доо. Маргааш уулзая" гээд дугуйгаа жийн цааш явав. 

Бүдэг гэрэлд түүнийг хажуугаас нь харсан ч тэр хөөрхөн охин юм. Саарал малгайтай цамц, энгийн бэлтгэлийн өмд, үсээ овоолон дээш шуусан тэр охин Америкт болзож байсан охидоос тэс өөр Солонгосын ахлах сургуулийн охид ийм байдаг байх нь. Хажууд байх хэн нэгэн олохгүй бол тэр явдлыг мартаж чадахгүй бололтой.
"Би ирлээ ахаа"
"Хөөе Тэхён битгий сэлгүүцээд бай. Энэ хавийг сайн мэдэхгүй байж"
Би ямар жоохон хүүхэд биш дээ.
"Маргааш сургуулийн чинь эхний өдөр биздээ. Хэрэгт орооцолдож, хэн нэгэнтэй хэт дотносох хэрэггүй шүү ганцхан жил л энд байна гэдгээ мэдэж байгаа биз"
"Мэднэ ээ. Үглээ гэдэг нь ийм болоод л найз эмэгтэйтэй болохгүй байгаа юм" Согжин ах дэр шидээд
"Ахынхаа өөдөөс юу гэнээ чи"
"Үнэнийг л хэллээ" ах бид хоёр хэсэг инээж шидсэн дэрийг нь дэрлэчихээд унтахаар хэвтэв. Ядаж нэг жил ааваас хол тайван баймаар байна.

#

Сургуульд орж иртэл зөрсөн бүх сурагчид эргэж харж, чимээгүй шивнэлдэж байв. Энэ байдалд дасчихсан болохоор тийм их юм бодсонгүй. Багш нарын өрөөнд очиж анги хариуцсан багштай уулзчихаад анги руу цуг явав. Багш түрүүлж орж мэндлээд он сар тавьчихаад шинэ сурагч ирснийг хэлээд "За ороод ирээрэй"
Ангид ортол бүгд нүд цавчилгүй ширтээд байсан болохоор нь
"Сайн байна уу? Ким Тэхён гэдэг. LA-с шилжиж ирсэн. Таатай байна"
Хөөх өчигдрийн охин бас залуу байна. Үерхдэг юм байх даа.
"ТААТАЙ БАЙНА " нэг охин шүлсээ гоожуулчихсан бас анги даяараа чанга хэлсэн болохоор инээдээ барьж ядан зогсож байтал
"За арын ширээнд очоод Тэюуны хажууд суучих "
Тэр залууг Тэюун гэдэг байх нь ээ. Нөгөө охины хажуугаар зөртөл тэр намайг ширтээд байгаа нь мэдрэгдэж байна. Намайг сонирхсон юм болов уу? Эсвэл найз залуугийнх нь хажууд суух гэж байгаа болохоор юм болов уу?

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now